Нууц мэдээллийн уурхай

Нийгэм, Хууль эрхзүй

 Шуурхай мэдээ
 

Муушигны УАШТ болжээ

Алдарт таван гар буюу муушигны УАШТэмцээн “Монголика” гэдэг зоогийн газар болжээ. Нэлээд өргөн хүрээтэй болж олон хүн оролцсон гэнэ. Покерийн аварга шалгаруулах тэмцээн гэж байхад муушигны мундагчууд ур чадвараа сорих эрхтэй биз. Муушиг нь нэлээд өргөн тархсан “тэмцээн”-ий нэг юм.

Цааш унших
 

ХХБ-ны ажилтнууд ажлынхаа гадаа архи ууж байгаад зодолджээ

Саяхан ХХБ-ны тэргүүн дэд заирал О.Орхон нь Монголын банкнуудын холбооны ерөнхийлөгч болсон. Энэ банкныхан энэ мэтээр сайнаараа мандаж байхад саараараа дуудуулагсад нь ч бас байна. ХХБ-ны ажилтнууд ажлынхаа гадаа машиндаа архи ууж байгаад зодолдож нэгнийгээ гэмтээсэн хэргийг хуулийн байгууллага шийдвэрлэжээ.

Цааш унших
 

“Гранд мед” эмнэлэг “хаалтын гэрээ” байгуулжээ

Хаалтын гэрээг зөвхөн хэвлэл мэдээлийнхэн байгуулдаг гэж муулдаг. Гэтэл бодит байдал дээр бүх компани бизнесийн нэгж иймэрхүү утгатай гэрээг байгуулдаг болох нь батлагджээ. Нэр хүнд бүхий “Гранд мед” эмнэлэг ажлаасаа халагдсан С.Саранчимэг гэдэг экс ажилтантайгаа “хаалтын гэрээ” хийсэн гэнэ.

Цааш унших
 

“Мон-Атом” компаниас нууц баримттай зөөврийн компьютер алдагдсан хэрэг -1

Өнгөрсөн хавар төрийн өмчит “Мон-Атом” компаний ТУЗ хуралдан гүйцэтгэх захирал Ж.Билэгсайханаа халах шийдвэр гарган ТӨХ-нд асуудлыг оруулаад халсан. Эрхэм гүйцэтгэх захирал БНЧех улсын “Ураниум Индастри” компанитай цацраг идэвхит ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулахдаа ТУЗ-дээ танилцуулж зөвшөөрөл аваагүйн дээр ҮАБЗ, ЦЭГ, салбарын яамандаа ч мэдэгдээгүй ..

Цааш унших
 

ИНЭГ-ын дарга С.Батмөнх, М.Батболд, Д.Эрдэнэбат нарын улсад нэг тэрбумын хохирол учруулсан хэрэг-2

…Ялтан С.Батмөнх нь “Азиател” компаний хийсэн ажилд давхардуулан тендер зарласан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй. Тэрээр нэг л ажил хүлээлцэх комисс томилон ажиллуулсан агаад “Электрон системс”-ийг ялуулсан тухайд М.Батболдоос нэг ч төгрөгний шан харамж аваагүй гэж гүрийжээ. Өөрийг нь улайн цайм хамгаалсан Т.Батжаргалынхаа нэгэн адил С.Буяндалайг баахан зүхэж буруутгаж. Шинжээч ..

Цааш унших
 

“Мөнхтэнгэрийн ноёд” компаний хамгаалалтын албаны дарга барилгачин залууг гавлуулж буу тулгажээ

Сүүлийн манайд олширсон хамгаалалтын албадын залуусын ааг омог дийлдэхээ больжээ. Хамгаалалтын үүргээ биелүүлж байгаа нэрээр иргэдэд хүч хэрэглэж, тусгай хэрэгслээрээ айлган сүрдүүлэх, зодож нүдэх нь хэвийн үзэгдэл болж. “Мөнхтэнгэрийн ноёд” гэдэг компаний хамгаалалтын албаны дарга нь хоёр хамгаалагчийнхаа хамт барилгачин залууг гавлаж бороохойдсоноос биед гэмтэл учруулжээ.

Цааш унших
 

Баянзүрх дүүргийн “Энхтөв”, “Хүннү” зочид буудалд насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн хэрэг гардаг

Насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдах, шөнийн цэнгээний газар болон зочид буудлаар үйлчлэхийг хориглосон байдаг. Гэтэл тоо томшгүй олон дэн буудалтай Баянзүрх дүүрэгт зочид буудалд 16 нас хүрээгүй охидыг хүчирхийлэх хэрэг тасрахгүй байна. Тус дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр байрлах “Энхтөв” зочид буудалд 15 настай Б.Х-ыг хүчирхийлсэн хэрэг гарчээ. А.Ган ..

Цааш унших
 

ШШҮХ-гийн дэд дарга асан Г.Дагиймаа нарыг цагаатгажээ

Хуулийн байгууллагийн үнэнч шударга ажиллагаанд итгэх итгэлийг алдагдуулсан шуугиан дэгдсэн нь шинжээч эмч нарын хэрэг юм. Энэ хэрэгт хотоос Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа, шинжээч эмч Н.Энхбаяр ШШХ-гийн шинжилгээний бүртгэлийн ажилтан Ч.Пүрэвдулам нар холбогдсон. Хөдөөнөөс Дундговь аймгийн ШША-ны шинжээч эмч М.Баттүвшин, С ..

Цааш унших