Нууц мэдээллийн уурхай

ИНЭГ-ын дарга С.Батмөнх, М.Батболд, Д.Эрдэнэбат нарын улсад нэг тэрбумын хохирол учруулсан хэрэг-2

Нийтэлсэн: 2014-12-19 03:48:58

…Ялтан С.Батмөнх нь “Азиател” компаний хийсэн ажилд давхардуулан тендер зарласан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй. Тэрээр нэг л ажил хүлээлцэх комисс томилон ажиллуулсан агаад “Электрон системс”-ийг ялуулсан тухайд М.Батболдоос нэг ч төгрөгний шан харамж аваагүй гэж гүрийжээ. Өөрийг нь улайн цайм хамгаалсан Т.Батжаргалынхаа нэгэн адил С.Буяндалайг баахан зүхэж буруутгаж. Шинжээч нар нь түүний удирдамжаар бус харин даалгавраар нь бодит үнэнийг гуйвуулсан дүгнэлт гаргасан гэжээ. Ялтан М.Батболдын мэдүүлснээр түүний компани нь “vMUSE” системийг 2012 оны 1-р сарын 1-нээс эхлэн гурван жил эзэмших эрхийг 300 сая төгрөгөөр худалдан авсан агаад харин “Азиател”-д энэ эрх байхгүй болж таарчээ. Өдгөө энэ системийн оператороор тус компаний гурван ажилтан гурван ээлжээр “Чингисхаан” ОУНБ-д ажилладаг агаад нэг нь М.Батболдын эгчийнх нь хүүхэд гэнэ. “Электрон системс” компанийг ялуулсан тендерийн Үнэлгээний хорооны даргаар ажилласан Д.Эрдэнэбат нь тухайн аж ахуйн нэгжийг ялуулах талаар нэг ч хүнд үүрэг даалгавар өгөөгүй гэж өөрийгөө хамгаалжээ.  Тэрээр ИНЕГ-аас гарч байгаа нэг ч шилжүүлэг, санхүүгийн баримтанд гарын үсэг зурдаггүй харин мөнгө С.Батмөнх, С.Буяндалай, Д.Алтанцэцэг нарын гарын үсэгтэй шилжигдэж байсан гэжээ.  “Чингисхаан” ОУНБ-ын ажилтнуудын хувьд оператор үйлчилгээ үзүүлэх эрх авсан компани нь М.Батболдынх болохыг мэдээд их гайхсан төдийгүй өөрсдөө хийчих боломжтой ажил байсан гэж мэдүүлсэн байдаг. С.Батболд нь компани ньтендер ялангуут ажлаасаа гарсан. Нэгэнт ИНЕГ-ны том тендерт ялсан  тул “Транстрейд Би Би Эс Би” ББСБ-ын өрөө төлжээ.  Уг 110 сая төгрөгний зээлийг Д.Эрдэнэбат нь 2012 оны 2-р сарын 3-ний өдөр өөрийн нэрээр гэрээ байгуулж аваад 109 сая 450 мянгыг нь “Электрон системс” компаний дансанд тушаасан байжээ. Харин М.Батболд нь 2012 оны 3-р сарын 2-нд хүүгийн хамт 111.7 сая төгрөг эргүүлэн төлжээ. Өри ширээ цэгцэлсэний дараа гадаад дахь ажлаа амжуулахаар болж. ИНЕГ-ын дарга  С.Батмөнхийн 2012 оны 3-р сарын Б/65 тушаалаар Д.Эрдэнэбат, М.Батболд нар нь 3-р сарын 16-20-ны хооронд Хонгконг руу албан томилолтоор хамт явжээ. Гэтэл уг томилолтын материалд нь Хогконгийн талаас ирүүлсэн урилга, уулзалтын тов гэхээр баримт байсангүйн дээр томилолтын тайлан ч гаргаж өгөөгүй байжээ. Үнэндээ Д.Эрдэнэбат, М.Батболд нар шал өөр ажлаар буюу “Медиа Саммит Лимитед” гэдэг компаниа байгуулах ажлаар явсан аж. Тэд өөрийн биеэр заавал ч үгүй явах шаардлага гарсан нь компани байгуулсан мөн банкинд данс нээсэнтэй холбоотойгоор гарын үсэг очиж зурах шаардлагатай болжээ./үргэлжлэл бий/

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших