Баянзүрх дүүргийн “Энхтөв”, “Хүннү” зочид буудалд насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн хэрэг гардаг
Нийтэлсэн: 2014-12-19 02:09:22
Насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдах, шөнийн цэнгээний газар болон зочид буудлаар үйлчлэхийг хориглосон байдаг. Гэтэл тоо томшгүй олон дэн буудалтай Баянзүрх дүүрэгт зочид буудалд 16 нас хүрээгүй охидыг хүчирхийлэх хэрэг тасрахгүй байна. Тус дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр байрлах “Энхтөв” зочид буудалд 15 настай Б.Х-ыг хүчирхийлсэн хэрэг гарчээ. А.Гантөгс, Ж.Дагираза нар нь 20-21 насны залуус байсан агаад насанд хүрээгүй охин дагуулан ирэхэд нь буудлын ажлтнууд зохих журмын дагуу бичиг баримтыг нь шалгаагүй аж. Яаж ийгээд орлогоо авах гээд байсан нь хоёр ортой өрөө авах гэхэд мөнгө хүрээгүй байхад нэг ортой өрөө гарган өгсөнөөс харагджээ. Эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн үед насанд хүрсэн залуус бага насны охинтой нэг өрөөнд хоноглох гэж байхад зохих журмын дагуу бичиг баримтыг нь үзэх, зөрчилтэй тохиолдолд өрөөгөөр үйлчлэхээс татгалзах үүрэгтэй ч ердөө орлогоо л боджээ. Тэр шөнө хүчингийн хэрэг гарсан агаад хоёр залуу хоюулаа хүчингийн хэргээр ял аваад байна. Хүчирхийлэлд өртсөн охин буудлын үүдэнд уйлаад сууж байхад “Энх төв” зочид буудлынхан огтхон ч тоогоогүй аж.
-Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах “Хүннү” зочид буудалд цэрэгт татагдсан гэх Л.Шинэбаяр нь О.Х-г 16 нас хүрэгүй гэдгийг нь мэдсээр байж дагуулан орж ямар ч саадгүйгээр чөлөөтэй өрөө авч хоноглож гэмт хэрэг үйлджээ. Тэд эхлээд нэг буудалд орох гэтэл хүүхдүүд оруулахгүй гэсэн бол “Хүннү”-гийнхэн харин эсрэгээр найрсагаар хүлээн авч. Авч явсан архи шар айргийг нь хүртэл чөлөөтэй оруулсан аж. Ийнхүү зочид буудал нэртэй хоноглох газар нь охидын хувьд аймшигтай газар болж. Насанд хүрээгүй охидыг бусармаг санаатнууд “Энхтөв”, “Хүннү” мэтийн зочид буудалд чөлөөтэй бузарладаг болжээ.
NUUTS.mn