Нууц мэдээллийн уурхай

“Мөнхтэнгэрийн ноёд” компаний хамгаалалтын албаны дарга барилгачин залууг гавлуулж буу тулгажээ

Нийтэлсэн: 2014-12-19 02:45:02

Сүүлийн манайд олширсон хамгаалалтын албадын залуусын ааг омог дийлдэхээ больжээ. Хамгаалалтын үүргээ биелүүлж байгаа нэрээр иргэдэд хүч хэрэглэж, тусгай хэрэгслээрээ  айлган сүрдүүлэх, зодож нүдэх нь хэвийн үзэгдэл болж. “Мөнхтэнгэрийн ноёд” гэдэг компаний хамгаалалтын албаны дарга  нь хоёр хамгаалагчийнхаа хамт барилгачин залууг гавлаж бороохойдсоноос биед гэмтэл учруулжээ.  Хэрэг гардаг өдөр хамгаалалтын албаны дарга Д.Мөнхтөр нь хамгаалагч Ж.Хангарьд, Б.Мандахнаран нарын хамт СХД-ын 22-р товчооны орчим байрлах обьектоо эргэхээр очиж. Гэтэл барилгын хашааны үүдэнд цемент цутгасан байсныг харалгүй дээгүүр нь машинтайгаа гарсанаас уг ажлыг хийсэн барилгачин Н.Батсүхтэй муудалцжээ. Хэн хэн нь уучлалт гуйгаад өнгөрч болох хэрэг байсан ч ааг омог ихтэй хамгаалалтын залуусд тэвчээр хүлээц гэж байсангүй. Ажлаа сүйтгүүлсэн барилгачин залуу “п-да нар” гэж хэлсэний төлөө албаны дарга Д.Мөнхтөр нь үүнийг гавла гэж хамгаалагч нартаа тушааж. Тэд ч даргынхаа тушаалыг биелүүлэх гэж дайрахад барилгачин залуу хүрз барин ухарчээ. Гайхалтай хамгаалалтын албаны бэлтгэлтэй залуус ганц хүнийг дор нь унагаад гавлаж чадалгүй зөндөө ноцолдсон төдийгүй эцэстээ костюмтай залуу нь цахилгаан бороохойгоор хоёр удаа цохиж байж намайг унагасан гэж хохирогч мэдүүлжээ.  Цагаан цамцтай залуу нь барилгачны хүрзийг нь салгахад цэнхэр цамцтай хамгаалагч нь гавлах гэж ноцолджээ.  Хоёр хамгаалагч нэг нэг гараас нь зуурсан ч гавлаж дийлсэнгүй. Арай гэж нэг гарыг нь гавлаад ахин нэг гав гаргаж ирэн нөгөө гарыг нь гавлаад дараа нь холбож гавлах гээд чадалгүй хоёр хамгаалагч нь барилгачинтай ноцолдсоор байж.  Хорин минут өнгөрсний дараа хамгаалалтын албаны дарга Д.Мөнхтөр “мэргэжлийн туслалцаа” үзүүлэхээр бууж ирэн хохирогчийг цахилгаан бороохойгоор цохиж унагасан ч бас л хоёр гарыг нь холбож гавлаж чадсангүй тул саарал өнгийн гар буу гаргаж иржээ. Гар буу урдаас тулгахаар нь би айж хоёр гараа хойноо гавлуулсан хэмээн Н.Батсүх мэдүүлжээ.  Ийнхүү  “Мөнхтэнгэрийн ноёд” компаний хамгаалалтын гурван залуу нэг хүнтэй 30 минут ноцолдож сүүлдээ гар буу гаргаж байж сая нэг юм номхруулж чадсан гэнэ. Мөрдөн байцаалтын шатанд албаны дарга Д.Мөнхтөр нь барилгачин залуутай эвлэрч 2.8 сая төгрөгийн нөхөн төлбөр төлсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Барилгачин залууд “Ecol Special” загварын хийн гар буу тулгасан байжээ.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших