Нууц мэдээллийн уурхай

ШШҮХ-гийн дэд дарга асан Г.Дагиймаа нарыг цагаатгажээ

Нийтэлсэн: 2014-12-18 07:39:20

Хуулийн байгууллагийн үнэнч шударга ажиллагаанд итгэх итгэлийг алдагдуулсан шуугиан дэгдсэн нь шинжээч эмч нарын хэрэг юм.  Энэ хэрэгт хотоос Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа, шинжээч эмч Н.Энхбаяр  ШШХ-гийн шинжилгээний бүртгэлийн ажилтан Ч.Пүрэвдулам нар холбогдсон. Хөдөөнөөс Дундговь аймгийн ШША-ны шинжээч эмч М.Баттүвшин, Сүхбаатар аймгийн ШША-ны шинжээч эмч Э.Сансартайван, Сэлэнгэ аймгийн ШША-ны шинжээч эмч Б.Даваасүрэн, Ховд аймгийн ШША-ны шинжээч эмч Б.Цэндээхүү нар холбогдсон. Эдгээрээс ШШХ-гийн дэд дарга асан Г.Дагиймааг улсын яллагч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирогч Р.Амарбаясгалангийн биед учирсан гэмтлийг “хүнд” гэж гаргасан байхад “хүндэвтэр” гэж өөрчлөн шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн гарын үсгийг дууриалган зурсан, С.Цогтбаярын биед учирсан гэмтлийг “хүнд” гэж гарсаныг “хөнгөн зэрэгт хамаарна” хэмээн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж зориуд худал дүгнэлт гаргуулсан хэрэгт ялласан. Мөн М.Отгонбаатарын биед учирсан гэмтлийг “хүнд” гэж гаргасан байхад нэр бүхий дадлагажигч нарын нэрээр “хүндэвтэр” гэсэн хуурамч дүгнэлт гаргуулан уг дадлагажигч нараар гарын үсэг зуруулж цагдаагийн байгууллагад хүргүүлсэн гэнэ.  Үүнээс гадна шинжээч эмч М.Энхбаяр, Б.Даваасүрэн, Б.Цэндхүү нараар хохирогч Б.Отгонбатын биед учирсан гэмтлийг “хүнд” гэж гарсан байхад “хүндэвтэр зэрэгт хамаарна” хэмээн шинжээчийн хуурамч дүгнэлт гаргуулсан гэж яллах дүгнэлтэд дурджээ. Гэсэн ч шүүх хурлын явцад Г.Дагиймаа нарын хэргүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж цагаатгажээ. Хэрэгт холбогдсон шинжээч эмч нар нэг ч өдөр цагдан хоригдоогүй аж. Манай сайт энэ хэргийг дэлгэрэнгүйгээр нь мэдээлэх болно.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших