Ухаан солиотой болох нь албан ёсоор батлагдсан Оросын “улстөрч” В.Жириновский Украйн улс болон ард түмнийг нь заналхийлжээ. Түүний баталж байгаагаар 2016 онд Приднестровид зүй ёсны “ард түмний бослого хөдөлгөөн” өрнөх бөгөөд Донецкийн нэгэн адил бие даасан байдлаа зарлах гэнэ. Улмаар “одоогийн дэглэмд дургүйцсэн” ард түмэн нь зэвсэгт ангид нэгдээд Киев рүү хөдлөнө.
Улс төр
Жиргээч нөхөр Ц.Батыг 100 хоног хар гэрт суулгасан хэргээр олон хүн ЗТ-ийн сайд асан А.Гансүх рүү дайрсан. Тэдний нэг нь нийтлэлч Баабар байсан. Тэрээр “би хуулиас гадуур юу ч хийдэггүй, айсандаа бус харин үхэхийн цагт шударга явлаа гэж бурханд хэлэхийн тулд..” гэж байгаад тухайн үедээ жиргээчид болон фэйсбуукчид нарыг айлгаж байсан ЗТ-ийн сайдыг “чацга, шаараар” нь дуудсан ..
“Шийдлийн” Засгийн газрын БХ-ын сайд Ц.Цолмон үүрэгт ажилда орлоо. Өмнөх удирдлага нь бяцхан ч гэсэн тахин шүтэх үзлийг бий болгочихсон байсан гэдэг. Үүнийг нь Афганистан мэтийн орнуудад энхийг сахиулж байгаа манай цэргүүдийн хуарангаас харж болно.
“Ажлын дараа амарч байгаа нь” гэдэг сайхан зураг бий. Түүнтэй төстэй маягаар Сүхбаатараас сонгогдсон гишүүн М.Зоригт амардаг бололтой. Сүүлийн үед гишүүн “орондоо унтах завгүйгээр огцруулан байлдаж” байсан. Харин одоо тэр их ажлын ард гарчээ.
Найзаар эхлээд дайснаар дуусдаг нь монгол улстөр юм. Монголын улстөр дэх хамгийн эвлэршгүй дайснууд бол хоёр Эби биш харин Д.Дорлигжав, Х.Тэмүүжин нар боллоо. Тэднийг муудалцуулсан зүйл нь мэдээж албан тушаал эрх мэдэл. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудсаараа баялаг бүтээгчдийг дарамтлан дөрвөн сая долларыг нь хуурайлсан хэргийг задалсан нь явж явж Ерөнхий ..
Монгол орон ахиад л МАНАН-гийн эрхшээлд орлоо. Энэ удаад бүр тас харанхуй МАНАН бүрхэнэ. АН, МАН хоёр амандаа дээрээ өрсөлддөг ч ачир дээрээ нэг хөнжилд хэдийнээ орсон. АН Засгийн газартаа МАН-ыг урьж цаадах нь “настай хүн” тул жаахан ичингүйрэн байж өвөрт нь орлоо.
Утаатай Улаанбаатар баяртай Угаартайгаа та нар өөрсдөө зууралд
МАНАН-гийн залуусын дунд дэд сайдын марафон нэгэнт эхлэн ид хүчээ авч байна. Тэдний дунд ардчилалын партизануудын нэг Р.Бадамдамдингийн хүү, АН-ын залуу боловсон хүчин, АЗХ-ны ерөнхийлөгч Б.Баттүвшины “нэр цохиж” явна. Гарал угсаа, хөрөнгө чинээ, мэдлэг боловсролын хувьд түүнтэй хэн ч маргахгүй биз. Харин нэг баг болж хамтарч зүтгэх, үзэл санаа зорилго, журмын нөхөддөө үнэ ..