БХ-ын сайд Ц.Цолмон залрах ёстой газраа “залрана”
“Шийдлийн” Засгийн газрын БХ-ын сайд Ц.Цолмон үүрэгт ажилда орлоо. Өмнөх удирдлага нь бяцхан ч гэсэн тахин шүтэх үзлийг бий болгочихсон байсан гэдэг. Үүнийг нь Афганистан мэтийн орнуудад энхийг сахиулж байгаа манай цэргүүдийн хуарангаас харж болно. Оройн дээдэд нь мэдээж зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болох Ерөнхийлөгчтөн заларна. Үүнтэй хэн ч маргахгүй. Хоёр хажуу талд БХ-ийн сайд Д.Бат-Эрдэнэ, Зэсвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав нар “тахигддаг”. Төрийн гурван өндөрлөг гэдэг шиг “батлан хамгаалахын гурван шүтээн” нь эд нар гэнэ. Энхийг сахиулагчид маань соёмбот тугнаасаа гадна гарван шүтээндээ “сүслэн залбирдаг” бололтой. Шинэ сайдын хамгийн эхний ажил нь хуучин сайдын зургийг хураалгаад өөрийнхөө цэмцийсэн зургийг хадуулахаас эхлэх байх…
NUUTS.mn