Нууц мэдээллийн уурхай

СӨХ-дөө 7.6 саяын өртэй экс сайд А.Гансүх УИХ-ын даргын зөвлөх болжээ-1

Нийтэлсэн: 2014-12-11 03:38:28

Жиргээч нөхөр Ц.Батыг 100 хоног хар гэрт суулгасан хэргээр олон хүн ЗТ-ийн сайд асан А.Гансүх рүү дайрсан. Тэдний нэг нь нийтлэлч Баабар байсан. Тэрээр “би хуулиас гадуур юу ч хийдэггүй, айсандаа бус харин үхэхийн цагт шударга явлаа гэж бурханд хэлэхийн тулд..” гэж байгаад тухайн үедээ жиргээчид болон фэйсбуукчид нарыг айлгаж байсан ЗТ-ийн сайдыг “чацга, шаараар” нь дуудсан. Нийтлэлч Баабар жиргээндээ юу юу гэж “бурсаныг” одоо бичихэд ч аймаар. “Жапан тауны хөрөнгө оруулагч өвгөнийг буудалд байхад нь өрөөнөөс нь хар тамхи оллоо хэмээн цагдаагаар бариулдаг чинь наад шаар чинь, хөрөнгийг нь булааж авах гээд байрыг зарахад туслах компани байгуулчихаад эзнийг нь шоронд хийж хөөж гаргах гэж санаархжээ, одоо жапантуанаас луйвардаж авсан хэд хэдэн байртай, гүтгэсэн гээд намайг шоронд хийг л дээ” гэснийг нь олон нийт экс сайдын бас нэгэн ноцтой хэргийг дэлгэлээ хэмээн хүлээн авсан. Жапантаун гэдэг нь өдгөөгийн “Four Seasons Garden” буюу “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороолол юм. УИХ-ын даргын зөвлөх энэ хорооллын С-3 байрны 713, 714, 715 гэсэн гурван тоотыг эзэмшдэг агаад ёстой “сэргэлэн нь дэндсэн” оршин суугч хэмээн байрны СӨХ-ийнхөн ам амандаа шагширч сууна. Зөвлөх А.Гансүхийн 713 тоот орон сууц нь 184.02 м2, 714 тоот орон сууц нь 89.22 м2, 715 тоот орон сууц нь 185.95 м2 талбайтай, анхны зураг төслөөр 12 өрөөтэй байхаар батлагдсан ч захиалагчын хүсэлтээр зургаан өрөө болгон өөрчилжээ. С-3 байрны СӨХ нь 2011 онд нийт оршин суугчдын хурлаас батлагдсан хэмжээгээр мөнгөө татдаг аж. Тэрхүү тарифаар УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн 713 тоот нь 174500, 714 тоот нь 134500, 715 тоот нь 129500 гээд сардаа нийт 453500 төгрөг СӨХ-дөө төлөх ёстой байж. Естой байж гэдгийн учир нь өнгөрсөн жилүүдэд хамаагүй багийг төлж ирсэн гэнэ. “Сэргэлэн нь дэндсэн” зөвлөх гурвын гурван орон сууц авсан мөртлөө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд нэг орон сууц гэж бүртгүүлээд гэрчилгээ авчихжээ. Өмгөөлөгч хүн тэр зэргийн хуулийн цоорхойг амархан олж хараа биз. Ингээд ганцхан 713 тоотынхоо 174 мянган төгрөгийг л төлөөд үлдэх 264 мянгыг нь ерөөсөө тэр чигээр нь өгдөггүй  байжээ. Бүх тодруулбал төлөхөөс улаан цагаан татгалзаж эсэргүүцэж явж. Орон сууцны тухай хуульд зааснаар оршин суугч эзэмшиж байгаа талбайгаараа СӨХ-ийн төлбөрийг төлөх учиртай. Өдгөө СӨХ нь 713 тоотын 2014 оны 3-4 дүгээр сарын төлбөр болох 349 мянга, 714 тоотын 2012 оны 1-р сараас 2014 оны 5-р сар дуусталх төлбөр болох 3.8 сая, 715 тоотын 2012 оны 1-р сараас 2014 оны 5-х сарыг дуусталх мөнгө болох 3.8 саяыг тус тус нэхэж байгаа гэнэ. Зөвлөх  А.Гансүх  382.35 м2 талбай бүхий орон сууцанд суудгийн хувьд энэ талбайнхаа мөнгийг төлөх үүрэгтэй ч тэрээр өөр “гаргалгаа” хийж би гурван орон сууцанд бус харин 382.35 м2 талбай бүхий зургаан өрөөтэй ганцхан орон сууцанд амьдардаг гэж зүтгэсээр байгаа аж.
 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших