Нууц мэдээллийн уурхай

АЗХ-ны ерөнхийлөгч Б.Баттүвшин “мессэжний” хэргээр холбооны НБД-гаа чаджээ

Нийтэлсэн: 2014-12-10 02:42:49

МАНАН-гийн залуусын дунд дэд сайдын марафон нэгэнт эхлэн ид хүчээ авч байна.  Тэдний дунд ардчилалын партизануудын нэг Р.Бадамдамдингийн хүү, АН-ын залуу боловсон хүчин, АЗХ-ны ерөнхийлөгч Б.Баттүвшины “нэр цохиж” явна. Гарал угсаа, хөрөнгө чинээ, мэдлэг боловсролын хувьд түүнтэй хэн ч маргахгүй биз. Харин нэг баг болж хамтарч зүтгэх, үзэл санаа зорилго, журмын нөхөддөө үнэнч байх талаар харин эргэлзээтэй залуу бололтой. Моодонд орсон хэллэгээр бол түгжилдэхгүй гэсэн баталгаа алга гэнэ. Тэрээр АЗХ-ны ерөнхийлөгч болонгуутаа холбооны НБД эмэгтэйгээ тун ч өөдгүй аргаар халж зайлуулсан тухай шуугиан дэгджээ.  Иргэн Ж.О-чимэгийн  охины утсанд Л-сүрэн гэдэг залуугийн 9711….. дугаартай утаснаас доромжилж хараасан үгтэй меесэж ирсэн гэнэ. Л-сүрэн нь АЗХ-ны НБД-ын найз болж таарчээ. Утасны эзэнтэй уулзтал цаадах нь би бичээгүй, АЗХ-ны НБД бичсэн гэж бухжээ. Ингээд Ж.О-чимэг нь тэрхүү мессэжийг бариад бас өргөдөл гаргаад шууд л АЗХ-ны ерөнхийлөгч Б.Баттүвшин дээр очиж . Холбооны ерөнхийлөгч хэргийн учир явдлыг олох гэж бодсонгүй, дээр нь  “олгой хагаравч тогоон дотроо” гэдэг зарчмаар асуудлыг шийдэх гэсэнгүй. Шууд л нөгөө мессэжийг нь бариад намын дарга асан Н.Алтанхуяг, ЕНБД Ц.Оюундарь болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд үзүүлэн “ёс зүйн” ямар том алдаа гаргасаныг нь үзүүлж харуулж тараах шиг болжээ. Цаадуул нь хов живэнд яасан ч дуртай юм пий пай гэсэн бололтой. Гэтэл тэр мессэжийг өөр хүн бичсэн нь шүүхийн шатанд тодорхой болсон ч тэрнээс өмнө амжаад холбооны НБД бүсгүйг “АЗХ-ны нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц ёс муртахууны алдаа гаргасан, АЗХ-ны Үндсэн дүрмийн 1.5-р зүйлд заасан эрхэм зорилгод харшлахаар үйлдэл гаргасан” хэмээн ажлаас нь халжээ. Түүний бичээгүй мессэжийг бичсэн хэмээн Б.Баттүвшин намынхаа дээд удирдлагуудад үзүүлснээс ахин намынхаа улстөрийн албан ороход том бэрхшээл учирахуйцаар нэр хүнд гутаагдсан гэнэ.. Хэрвээ Б.Баттүвшин жаахан гэсэн ч хүн чанар гаргаад хүлээцтэй хандаад болсон явдлыг тодруулсан бол хэргийн учир олдож хэн бичсэн нь тогтоогдох байж.  Сүүлийн үед Монголын улстөрд нэгэн зорилгын төлөө хамт зүтгэж явсан нөхрөөсөө урвах, түлхэх, хорлохыг “түгжилдэх” гэсэн ерөнхий үгээр хэлэх болсон.  Хамгийн хүний үнэргүй бас  хүн чанаргүй үйлдэл улстөрчдөөс гарч байгааг бүгд мэднэ. Гэтэл залуу үе нь хөгшчүүдээсээ дутахгүй болжээ. АН-ынхан ажил хэргийг хов матаас, худал үнэн нь мэдэгдэхгүй бичлэг мессэж зэргээр явуулдаг тэрэндээ бүгд итгэдэг гэнэ. Худлаа болох нь тогтоогдсон мессэж бариад хамт ажиллаж байсан нөхрөө зайлуулах гээд дарга нараар гүйж яваа залуу ирээдүйд тулгатай түшигтэй ноён нуруутай улстөрч болох уу. Түүнтэй хамтарч ажиллах хүн гарах болов уу. 
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших