Дан ганц уул уурхайгаас хараат Монголын эдийн засгийн хөдөлгүүр нь аж үйлдвэржилт гэдэг том уриаг олон жил хашгирсан. Засгийн газар солигдох бүрийд аж үйлдвэржүүлнэ хэмээн амладаг. УИХ-ын гишүүд үйлдвэрлэгч орон болж байж хөгжинө гэх мэтээр чуулганы танхимд уралдан мэдэмхийрсэнийг тоолохын аргагүй. “Шийдлийн” Засгийн газар шийдсэн мэхээ хийж урьд нь салбарын яамдад хавсарга ..
Улс төр
Уг нь МҮОНРТ нь “олон нийтийн” гэх тодотголтой. Гэтэл эрх баригчид энэ чухал байгууллагын удирдлагад өөрийн намын генсекээ томилон явуулснаар энэ статусыг нь бүрэн алдаглуулах нь. Бүхэл бүтэн намын генсек хүн ганц хоёрхон өдрийн дотор олон нийтийн ашиг сонирхолыг “илэрхийлэгч” болж өөрчлөгдөнө гэвэл нар баруунаас мандахтай ижил биз. Өдгөө МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэв ..
Өмнө МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан АН-ын генсек Ц.Оюундарь суудал нь эзгүйрсэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд өрсөлдөхөөр болжээ. Оны өмнөхөн намаа дараагийн сонгуульд ялуулахаас илүү чухал ажилгүй хэмээн мэдэгдэж байсан генсек хатагтай амнаасаа буцсан нь дарга нарынхаа шахалтанд орсоных бололтой.
Оны өмнөхөн “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хороо хуралдаж Замын даргын үүрэг гүцэтгэгч Г.Сэрээнэндоржийг халж Л.Пүрэвбаатарыг даргаар томилсон. Г.Сэрээнэндорж ажлаа өгсөн ч УБТЗ-ын ерөнхий инженерийн суудалд эргээд заларчээ. Шинэ дарга Л.Пүрэвбаатар нь АН-ын гишүүн агаад агаад бүр талийгаач Магдейн үед замын даргын орлогч байсан агаад хэл амтай ажлаасаа халагдаж байсан гэнэ.
Төрийн “хар хүн” суух учиртай ТНБД-ын суудлыг МАНАН улстөрийн бохир аргаараа хувааж авахаар оролдож байна. Ялангуяа Ардын нам наана гэмгүй царайлав ч цаагуураа энэ санаагаа хүчтэй зүтгүүлж сууна. МАН энэ удаад СЯ болон БХБЯ-ын ТНБД-ын суудалд өөрийн хүнээ заавал суулгах төлөвөгөөтэй бөгөөд ялангуяа БХБЯ-ыг бүр нэр зааж онцолж байгаа гэнэ.
Оны өмнөхөн МХЕГ-ын дээд түвшний дарга нар бөөнөөрөө Итгэлт хамбад мөргөөд иржээ. Дарга нар энэ удаад албан тушаал эрх мэдлээ хэвээр хадгалах, хэзээ мөдгүй хяргах гэж байгаа шадар сайдын тонгорогийн “ирийг” мохоож өгөхийг гуйн залбирч, өндөр үнээр олж авсан даргын суудлаа даатгаад иржээ.
“Шийдлийн” Засгийн газрын шийдсэн бодлогоор О.Сайнбуян захиралтай төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани нэлээд томрохоор байгаа. Татан буугдах ТӨХ-ийн зарим үүргийг өөртөө авч төрийн өмчит бүх компаниудын менежментийг энд төвлөрүүлнэ гэсэн хувилбар саарал ордонд хүчтэй яригдах болсон. Гэтэл найдаад байгаа “Эрдэнэс МГЛ”-ыг нь тун ч гар султай дэндүү зөөлөн хүн удирдаж байгаа гэ ..
Олны анхаарлын төвд ороод байгаа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хэн хэн багтдаг нь сонирхол татаж байна. Үндэсний зөвлөлийг 2012 онд сонгогдсон Л.Пүрэвдорж тэргүүлдэг бол АН-ын гэх тодотголтой МУГЖ Д.Сосорбарам, төрийн шагналт Б.Цэндоо, “Ирээдүйгээ аврах” хөдөлгөөний А.Арман, МЗХ-ны ерөнхийлөгч Ж.Мөнхбат, “Боролдой” студийн С.Мягмар нар ажилладаг.