Нууц мэдээллийн уурхай

АН-ын сонгуулийн компанит ажил МҮОНРТ-ын Ерөнхий захирлаас эхэллээ

Нийтэлсэн: 2015-01-05 04:19:37

Уг нь МҮОНРТ нь “олон нийтийн” гэх тодотголтой. Гэтэл эрх баригчид энэ чухал байгууллагын удирдлагад өөрийн намын генсекээ томилон явуулснаар энэ статусыг нь бүрэн алдаглуулах нь. Бүхэл бүтэн намын генсек хүн ганц хоёрхон өдрийн дотор олон нийтийн ашиг сонирхолыг “илэрхийлэгч” болж өөрчлөгдөнө гэвэл нар баруунаас мандахтай ижил биз. Өдгөө МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшээд байгаа Ц.Оюундарь нь энэ оны ажлын гол зорилтоо” ирэх сонгуульд намаа ялуулах төлөвлөгөөний гараагаа хийх” гэж зарлаж байсан. Харин намын дарга нар нь түүнийг үндэсний ганц радио телевизийг авснаараа намдаа генсекийн “хар ажил” хийснээс  илүү тус хүргэнэ гэж үзжээ. Ийнхүү АН-ын 2016 оны сонгуулийн компанит ажиллагаа  нь Ц.Оюундарийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал болгохоос эхэлжээ. Өмнө АН, МАН гэлтгүй мэдээллийн “ММ” агентлагийг л авах гэж ил далд өрсөлддөг байсан бол өдгөө эрээ цээрээ алдан бүхлээр нь залгих гэдэг болж. Нөхцөл байдал ч “нялганахын хэрэггүй” хэмээн шаардаж байна гэж АН-ын “Мо дарга” гэдэг эрхэм хэлсэн гэнэ. Эдийн засгийн уналт, хөгжлийн саатал, ард түмний амьдралын доройтол, долларын өсөлт зэрэг өмнөх хоёр жилийн нүглээ үлдэх ганц хоёр жилд “олон нийтийн” радио телевизээр л дамжуулан цайруулах гэх биз. М.Наранбаатарыг хөөсөн Үндэсний зөвлөлийн хурлаас харахад Ц.Оюундарийг Ерөнхий захирлаар ногоон гэрлээр батлана гэдэг нь тодорхой байна.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших