Нууц мэдээллийн уурхай

Д.Эрдэнэбатад юм хийж чадахгүй гээд бага мөнгө өгчээ

Нийтэлсэн: 2015-01-06 01:44:29

Дан ганц уул уурхайгаас хараат Монголын эдийн засгийн хөдөлгүүр нь аж үйлдвэржилт гэдэг том уриаг олон жил хашгирсан. Засгийн газар солигдох бүрийд аж үйлдвэржүүлнэ хэмээн амладаг. УИХ-ын гишүүд үйлдвэрлэгч орон болж байж хөгжинө гэх мэтээр чуулганы танхимд уралдан мэдэмхийрсэнийг тоолохын аргагүй. “Шийдлийн” Засгийн газар шийдсэн мэхээ хийж урьд нь салбарын яамдад хавсарга мэтээр хавчуулагдаж явсан “аж үйлдвэрийг” тусгай яам байгуулж байж хариуцуулсан. Сайдаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбатыг томилж байр сав гарган, дэд сайд томилж өгөөд “тамгатай бол тамгатай сайдтай бол сайдтай” жинхэнэ яам болголоо. Даан ч төсөв мөнгө өгөхөө мартжээ 2015 оны төсвийг батлахад Засгийн газрын бүтэц болон төсвийн задаргаан дээр “аж үйлдвэрийн яам” гэж байгаагүй ч монголчууд түүхэндээ анх удаа төсөвгүй яамыг нүдээ аниад баталсан. “Мөнгөтэй хүн хөгжим захиалдаг” гэгчээр төсөвгүй байж Д.Эрдэнэбат нь дэд сайдаа дагуулан ирээд “аж үйлдвэржүүлнэ” хэмээн сүртэй мэдэгдэл хийснийг яана.  Засгийн газар Аж үйлдвэрийн яаманд төсөв өгөөгүйгээ төсвийн тодотголоор “залруулсан” ч  сайдыг нь даапаалж байгаа мэт ердөө 18.1-хэн тэрбум төгрөг тавьсан байх юм. Гэтэл Сайншанд, Дарханы арьс ширний аж үйлдвэрийн цогцолборын ТЭЗҮ боловсруулахад л 600-800 сая төгрөг зарцуулсан тооцоо бий. Арваадхан том төслийн ТЭЗҮ хийгээд л дуусах мөнгөөр яаж “аж үйлдвэржүүлэх” гэж байгаа нь сонин. Эсвэл сайдыг нь юм хийх чадваргүй гээд бага мөнгө тавьсан юм болов уу ???
 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших