Нууц мэдээллийн уурхай

“МАН” ах нар БХБЯ-ны ТНБД-ын даргыг авахаар улайрахын учир…

Нийтэлсэн: 2015-01-05 01:37:24

Төрийн “хар хүн” суух учиртай ТНБД-ын суудлыг МАНАН улстөрийн бохир аргаараа хувааж авахаар оролдож байна. Ялангуяа Ардын нам наана гэмгүй царайлав ч цаагуураа энэ санаагаа хүчтэй зүтгүүлж сууна. МАН энэ удаад СЯ болон БХБЯ-ын ТНБД-ын суудалд өөрийн хүнээ заавал суулгах төлөвөгөөтэй бөгөөд ялангуяа БХБЯ-ыг бүр нэр зааж онцолж байгаа гэнэ. Энэ нь цаагуураа нэлээд учиртай аж. МАН-ын дээд түвшиний дарга нарын барилгын компаниуд өмнөх хоёр Засгийн үед өндөр өртөгтэй олон ажил, тендер авсан ч нэлээд хэсгийнх нь санхүүжилт царцаагдаад хоёрдахь жилдээ “баларч” суугаа. Энэ нь тэдний улстөрийн ажлыг нь “гацаасан” том саад бэрхшээл хор хохирол болж тусаж. МАН-ын нэлээд том  даргын нэгэн компани гэхэд л Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын барилгын ажлыг авсан нь санхүүжилтгүй зогссон. МАН-ын Бага хурлын гишүүн Г.Даваасүрэнгийн “Ган хийц” компани л гэхэд Дорнод аймгийн ЗДТГ-ын 5.6 тэрбумын өртөгтэй шинэ барилгын ажлыг авсан ч хөрөнгө оруулалтыг нь царцаагаад таг зогсоосон. Оны өмнөхөн энэ мэтээр “хохирч” байгаа олон компаний төлөөлөл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой уулзсан агаад тэрээр БХБ-ын сайд Д.Цогтбаатартай нийлэн яамны ТНБД-ын даргыг АН-аас томилох гэж байгааг “эрс эсэргүүцсэн” билээ.  Ердөө энэ шалтгаанаар л МАН нь СЯ болон БХБЯ-ны ТНБД-ын даргыг заавал авах гэж дайрч байгаа аж. Энэ удаад “МАН” ах нар дарга нарыгаа уурлуулахаас айдаг, чих зөөлөнтэй “хуучин цэрэг” Ц.Цэнгэлийг  БХБЯ-ны ТНБД болгох гэж байгаа нь тун зөв сонголт гэнэ.
 

 

NUUTS.mn




 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших