Социализмын үед манай томчууд орос хүүхэнтэй их суудаг байсан. Энэ нь тухайн үед бараг моод болоод байлаа. Гэхдээ хойноос эхнэр авчирагсадын ихэнхи нь шонхор хамарт хүүхнүүдийн мэдэлд насаараа зовсоноос гадна голдуу богино насалж байсан гэж хууччууд ярьдаг.
Чөлөөт цаг
Испаний Ибица арал дээр эмгэнэлт явдал болжээ. Нэгэн залуу гэрлэх санал тавихаар найз бүсгүйгээ арлын хамгийн өндөр цэг болох 20 метрийн өндөр асганд аваачиж. Хадан дээр гараад найз хүүхнийхээ нүдийг боон гэрлэх санал тавин бөгжөө гардуулжээ.
Америкийн иргэд гэрийнхээ орчмын цасийг цэвэрлэж халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх үүрэгтэй гэнэ. ТНБД Жон Керрийг Саудын Аравид ажлын айлчлал хийж байх хооронд төрөлх хот Бостонд хүчтэй цасан шуурга болжээ. Гэр нь эзэнгүй байсан тул ТНБД-ын үүдэнд цас овоорч дагтаршсан байж. Хотын захиргаа иргэн Жон Керрийг үүргээ биелүүлээгүй хэмээн 50 доллароор торгожээ.
Өдгөө салаавч гаргах нь сайн муу гэсэн 2 үр дагавар авчирдаг болж. Гэхдээ хэн ямар зоригоор гаргаж байгаа гэдэг нь их чухал бололтой. Хэн хэзээ хаана ямар зорилгоор салаавч гаргасан гэдгээс болж тусах үр дүн нь янз бүр байна. Нэг нь салаавч гаргаад шанаадуулж ордны шалыг арчисан бол нөгөө нь суллагдаад өршөөгдөөд гараад ирсэн. Бас нэг азгүй нь салаавч гаргаад золтой л дээлэ ..
Өмнөд Солонгосд экс ерөнхийлөгч Ли Мен Бакын өдрийн тэмдэглэл хэвлэгдсэн нь Өмнөд Умардын харилцааны тухай сонирхолтой баримт олныг өгүүлжээ. Хоёр Солонгосын удирдагчид 2009 онд хамгийн сүүлд уулзсан. Тухайн үед Умардынхан 10 тэрбум доллар дээр 400 мянган тонн цагаан будаа,
Алдарт Кеннедийн гэр бүлээс гаралтай ээжийнхээ гуйлт, супер од аавынхаа уурлахыг үл тоон Арнольд Шварцнеггерийн хүү Патрик нь муу нэрт дуучин Майли Сариустай улам зууралдах болж. Аав ээж нь өв залгамжлах эрхээр нь хүртэл барьцаалсан ч 22 настай хүү нь дуучин амрагаасаа салахгүй гэсэн гэнэ. Уг нь тэрээр эцэг эхээсээ 32 сая долларын хөрөнгө өвлөн авах гэрээтэй байж.
Баруун Монголын нутгийн аялга бараг мартагдсан гэхэд болно. Хөдөөд настайчууд л дөрвөд баяд аялгаараа ярьдаг. Тэгвэл Увсын залуус нутгийн аялгаа сэргээхээр шийдэн орон нутгийн сайтын админ нь “эх хэлээрээ” бичдэг гэнэ. Уг сайтад пост оруулахдаа энэ аялгаараа бичдэг болоод байгаа аж.
Оросын Макроэдийн засгийн судалгааны төвийн мэдээснээр рублийн ханшны уналт энэ жил банкны системийг доргиох гэнэ. Хэрвээ улсаас бодитой тусламж үзүүлэхгүй бол энэ онд 200, 2016 онд 160 гаруй банк дампуурна хэмээн судалгааны төвийн тайланд дурджээ. Оросын эдийн засгийн хямрал нь нэг эс үүсвэрт түшиглэсэн хэт хазайсан бүтцээс нь болсон гэж дүгнэжээ.