Гэрлэх санал тавих үед баярласандаа хөл алдан хаднаас нисжээ
Нийтэлсэн: 2015-01-30 07:39:27
Испаний Ибица арал дээр эмгэнэлт явдал болжээ. Нэгэн залуу гэрлэх санал тавихаар найз бүсгүйгээ арлын хамгийн өндөр цэг болох 20 метрийн өндөр асганд аваачиж. Хадан дээр гараад найз хүүхнийхээ нүдийг боон гэрлэх санал тавин бөгжөө гардуулжээ. Гэтэл маш эмгэнэлтэй явдал болж гэнэтийн явдалд баярласан бүсгүй тэнцвэрээ алдан 20 метрийн өндрөөс унажээ. Түргэн тусламж яаралтай ирсэн ч хөөрхий бүсгүйг аварч чадаагүй аж.
NUUTS.mn