10 тэрбум доллар, 500 мянган тонн хүнс өгвөл уулзана гэж Хойд Солонгос мэдэгджээ
Нийтэлсэн: 2015-01-29 10:00:06
Өмнөд Солонгосд экс ерөнхийлөгч Ли Мен Бакын өдрийн тэмдэглэл хэвлэгдсэн нь Өмнөд Умардын харилцааны тухай сонирхолтой баримт олныг өгүүлжээ. Хоёр Солонгосын удирдагчид 2009 онд хамгийн сүүлд уулзсан. Тухайн үед Умардынхан 10 тэрбум доллар дээр 400 мянган тонн цагаан будаа, 100 мянган тонн улаан буудай өгвөл уулзалт хийнэ гэсэн нөхцөл шаардлага тавьж байжээ. Энэ оны сүүлээр хоёр орны удирдагчид дахин уулзахаар албаны хүмүүс нь яриа хэлэлцээр хийж байна.
NUUTS.mn