Шуугиан тариад 200 жилийн настай занданшуулсан шарил нь Монголын төв нутгийн том ламынх болохыг тогтооожээ. Уг занданшуулсан шарил Архангай аймгийн Гэсэр ламын шавь цорж Санжжавын шарил мөн болохыг тогтоосон гэнэ. Очир завлигаагаар суусан занданшуулсан шарил нь “амьд хувраг” бөгөөд үхэл амьдралын заагийг гэтэлгэх маш гүн бясалгал үйлдсэний хүчинд ингэж занданшдаг гэнэ. Уг б ..
Чөлөөт цаг
Манай улсын хүн ам өсөж үржихийн билэгдэл газар сайгүй илэрсээр байна. Монголчуудын тоо гурван саяын өндөр босгыг давсан энэ жилийн сүү ингэж хөлдсөн байна. Мөн шинэ жилийн баяраар ийм “боовон” шокалад зарагдаж байсан зэрэг нь билэгдлээ эрхэмлэдэг үндэстний хувьд олуулаа болохын цондон биз.
Энэ хоёр хүү бол жинхэнэ “сайн ах” нэрэндээ тохирсон хөвгүүд байна. Нэг нь эмнэлэгт ээжийгээ хүлээх зуур дүүгээ тэврэн суугаа бол нөгөө нь бас л дүүгээ харах бүтэн өдрийнхөө ажилд бэлдэн “өвч зэвсэглэсэн” супер ах аж. Багадаа дүү нартаа халамж хайртай байсан хөвгүүд том болоод сайн аав болдгийг гэр бүл судлаачид баталдаг.
Хятадад компьютер тоглоомд донтсон 24 сая өсвөр насныхан байдаг гэсэн судалгаа бий. Тэдэн шиг болохгүй гэсэн нэгэн хятад залуу зүүн гараа тас цавчсан хэрэг Цзянсу мужийн Наньтун гэдэг хотод гарчээ. Эцэг эх нь болсон явдлыг сонсоод цочирдон ухаан санаа нь үймэрч орхисон гэнэ. Залуугийн эх нь оройн 11 цагийн үед хүүгийнхээ өрөөнд ороход “эмнэлэг явлаа, санаа зоволтгүй” гэсэ ..
Америкийн судалгааны баг хүмүүс хэдэн насандаа эхнэр/нөхрөө хууран араар тавьдаг болохыг тогтоожээ. Хүний араар тавих, хуурах үзэгдэл нь 10 жилийн давтамжтайгаар үргэлжилдэг агаад 29,39,49 насандаа гэр бүлээс гадуур харьцаанд ордог гэж судлаачид баталжээ. Энэ зүй тогтол эрчүүдэд илүү хүчтэй илэрдэг гэнэ. Харин эмэгтэйчүүдэд араар тавьдаг 10 жилийн давтамж сул харагддаг аж. ..
Лалын улсынханд зэрлэгээр хөнөөгдсөн нисгэгчийнхээ өшөөг авч хоёр алан хядагчыг цаазалсан гэдгээ Йорданы тал зарлажээ. Баривчлагдсан алан хядагч эмэгтэй Сажид Ар-Ришауйг өөр нэгэн дайчны хамт дүүжлэн хороосон гэнэ. Цаазлагдсан эмэгтэйг Лалын улс бүлэглэл нисгэгчээр солих санал тавьж байсан юм.
“Исламын улс” бүлэглэл барьцааны Йордан нисгэгчийг амьдаар нь шатаасан бичлэгийг цацжээ. Йорданы нисгэгч Муаз аль-Касасбехын онгоц өнгөрсөн арванхоёрдугаар сард Сирийн Ракка хотод осолдсоноор “Исламын улс” бүлэглэлд барьцаалагдсан юм. Тэрээр “F16” онгоцоор Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байршилд агаараас цохилт хийж явсан аж. Йордан нь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг А ..
Нэгэн монгол залуу эхнэртээ өгсөн аугаа их бас ариун хайраа нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан нь манай улсад гарсан анхны тохиолдол гэнэ. Ийнхүү хайрыг хөндлөнгийн буюу нотариатын баталгаажуулалтаар нотолдог гэрчилдаг баталдаг болжээ. Энэ нь тухайн хүмүүс хайр дурлалыг хэрхэн ойлгож хүлээн авч байгааг харуулсан өөрсдийнх үзэмжийн хэрэг тул тайлбар илүүц биз.