Занданшсан шарил нь Архангай аймгийн Гэсэр ламын шавь цорж Санжжавын шарил мөн болохыг тогтоожээ
Нийтэлсэн: 2015-02-06 01:30:12
Шуугиан тариад 200 жилийн настай занданшуулсан шарил нь Монголын төв нутгийн том ламынх болохыг тогтооожээ. Уг занданшуулсан шарил нь Архангай аймгийн Гэсэр ламын шавь цорж Санжжавынх мөн болохыг тогтоосон гэнэ. Очир завлигаагаар суусан занданшуулсан шарил нь “амьд хувраг” бөгөөд үхэл амьдралын заагийг гэтэлгэх маш гүн бясалгал үйлдсэний хүчинд ингэж занданшдаг гэнэ. Уг бясалгалыг “тукдам” гэдэг аж. Харин эрдэмтэд уг шарилыг манай орны эрс тэс хатуу хүйтэн цаг агаарын ачаар анхны төрх шинжээ бараг алдаагүй өнөөг хүрсэн гэж үзэж байна.
NUUTS.mn