Йорданы эрх баригчид Лалын улс бүлэглэлийн хоёр дайчныг цаазалжээ
Нийтэлсэн: 2015-02-04 08:03:24
Лалын улсынханд зэрлэгээр хөнөөгдсөн нисгэгчийнхээ өшөөг авч хоёр алан хядагчыг цаазалсан гэдгээ Йорданы тал зарлажээ. Баривчлагдсан алан хядагч эмэгтэй Сажид Ар-Ришауйг өөр нэгэн дайчны хамт дүүжлэн хороосон гэнэ. Цаазлагдсан эмэгтэйг Лалын улс бүлэглэл нисгэгчээр солих санал тавьж байсан юм. Йорданы тал нисгэгчийнхээ өшөөг авч ахин зургаан алан хядагчыг цаазална гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.
NUUTS.mn