Нууц мэдээллийн уурхай

Интернэтээс хараат байдал энэ зууны өвчин үү

Нийтэлсэн: 2012-10-05 02:44:50

Өнөөгийн ертөнцийг интернэтгүйгээр төсөөлөх боломжгүй ч нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсандаа ээлжит удаа орохын өмнө интернэтээс хараат байдал гэж зүгээр нэг ярьдаггүйг бодоод үзээрэй.
    Америкийн сэтгэл мэдрэлийн эмч нарын холбооны шинжээчид 2013 оны гуравдугаар сард гарах шинэ хэвлэлдээ сэтгэл мэдрэлийн хямралыг оношлох, энэ өвчний талаарх статистик мэдээллийг оруулахаар төлөвлөжээ.
    Үүний сацуу тус холбооны нотолж буйгаар, интернэт сүлжээ нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд бодитой аюултай бөгөөд өнөөгийн нийгэмд ноцтой асуудал үүсгэж болзошгүй байна.
Учир нь интернэтийн зарим хэрэглэгчээс архичин, мансуурагч болон мөрийтэй тоглогчдод илэрдэг зан авир ажиглагддаг аж. Ийм хүмүүсийг сэтгэл санаа тогтворгүй, анхаарал төвлөрөлт сул, түрэмгий бөгөөд хүнтэй зөв харьцаж чаддаггүй байна.
    Чөлөөт цаг, идэх хоол, заримдаа бүр нойроо золиослодог хүүхэд, өсвөр насныхан ийм хараат байдалд орох онцгой эрсдэл бий. Иймээс үр хүүхэд нь бодит амьдралаас сүлжээний ертөнц рүү "живж", түрэмгий зан авиртай болсон зэрэг асуудалтай эцэг, эхчүүд тулгарч байгаа аж.
    Хэвлэлд ч энэ талаар их бичиж байна. Жишээ нь, 2007 онд АНУ-ын Огайо муж улсын 16 настай Дэниел Петрик хүү дуртай тоглоомыг нь тоглуулсангүй гэж эцэг, эхээ буудан хөнөөжээ. 2010 онд Өмнөд Солонгост эцэг, эх нь сүлжээний тоглоом тоглосоор хөхүүл хүүхдээ өлсгөж алдсан байдаг. Интернэтээс хараат болсон эцэг, эх хоёр нь интернет кафед өдөр бүр 10 цаг суудаг байсныг шүүх тогтоосон байна.
    Эрдэмтэд ийм хараат байдлыг засч залруулах, анагаах арга олохоор судалгаа хийсээр байгаа аж. Элдэв аюул байдаг хэдий ч дэлхийн нийтийг хамарсан сүлжээ нь хүн төрөлхтний шилдэг ололтуудын нэг яах аргагүй мөн юм.


З.Амгалан

Нийт сэтгэгдэл: 1
  1. Janay /46.161.14.99/ 2018-11-01 16:09:32

    You re***ly found a way to make this whole preocss easier.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших