Нууц мэдээллийн уурхай

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар Бага хурлыг Улаанбаатар хотод ирэх онд зохион байгуулна.

Бага хурлын гол үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд зохион байгуулахаар төлөвлөж, зураг төслийн дагуу бэлтгэл ажлыг хангаж байна.

НҮБ уг хурлыг задгай талбайд зохион байгуулах нийтлэг шаардлага тавьдаг учраас ундны усны эх үүсвэрээс холдуулж энэ байршлыг сонгожээ. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээ, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, мэдээлэл холбооны сүлжээ татах ажлыг 100 хувь хийж гүйцэтгэн, өнгөрсөн 11-р сард улсын комисст хүлээлгэн өгчээ.

Авто зам болон зогсоол барих ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Хүйтний эрч чангарсан учраас зам талбайн ажлуудыг түр хугацаанд зогсоожээ. Ирэх оны гуравдугаар сард үндсэн бүтээн байгуулалтууд өрнөх юм байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар бага хурал 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Бага хуралд 8000-12000 хүн оролцох төлөвтэй байгаа юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ II ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2025-12-25 07:56:57

 


Сэтгэгдэл бичих Цааш унших