Нууц мэдээллийн уурхай

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо

Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал өчигдөр буюу 12 дугаар сарын 17-ны өдөр боллоо.

Хурлыг ССАЖЗ-ын сайд бөгөөд Соёл, жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны дарга Ч.Ундрам даргалж, холбогдох яам, агентлаг, COP17 Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Уулзалтаар дэд хорооны шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж, нийт 23 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар баталлаа.

Хурлаар COP17 үзэл баримтлал, соёл, аялал жуулчлалын нэгдсэн хөтөлбөр, хурал зохион байгуулах талбайн бүсчлэл “Цэнхэр бүс”, “Ногоон бүс”, дэд бүтцийн ажлын явц, зочид буудлын нөөц, захиалга, хоол үйлдвэрлэл, аюулгүй байдал, бүртгэлийн нэгдсэн системийн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэв. Мөн аялал жуулчлалын хөтөлбөр, соёл урлагийн арга хэмжээг тус тус хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.

2024-2025 оны бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө, VisitUlaanbaatar.mn платформоор дамжуулан аялал жуулчлалын үйлчилгээг цахимжуулах, ЭКО аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлийг баталж, олон улсын сурталчилгааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Мөн анхдугаар хурлаар COP17-ын соёл, аялал жуулчлалын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явагдах ажлууд, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг тодорхой болгосон нь онцлох үр дүн байлаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ II ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2025-12-25 07:56:57

 


Сэтгэгдэл бичих Цааш унших