Нууц мэдээллийн уурхай

Эрчүүдээс баян эмэгтэй жүжигчид

Нийтэлсэн: 2012-09-20 13:58:05

 

Жулиа Робертс /Julia Roberts/ бол Холливүүдийн эрэгтэй жүжигчидтэй адил цалин авсан хамгийн анхны эмэгтэй жүжигчин. Тэрээр “Pretty woman” кинонд тоглосноор алдар нэр мандан бадарсан. Үүний дараа Холливүүдийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчнээр шалгарчээ. Оскарын эзэн, гурван хүүхдийн эх, дөч гаран настай бүсгүй маань одоог хүртэл бидний хамгийн хайртай жүжигчдийн нэг хэвээр байгаа.


Reese Withersoon /Reese Withersoon/ 2001 онд “Legally Blonde” киноны гол дүрд тоглосныхоо дараа Холливүүдийн “ТОП 10 ОД”-ын нэгд зүй ёсоор багтсан. Харин 2005 онд “Walk the Line” кинонд тоглосноор Оскарын шагнал хүртсэн юм. Тэрээр кинонд тоглохоос гадна хоёр хүүхдээ өсгөж, хувийн компаниа байгуулан кино продюсерлаад тун завгүй байгаа.


Анжелина Жоли /Anjelina Jоlie/-ийн хувьд зургаан хүүхэд, ядууст туслах хүмүүнлэгийн ажил нь түүнийг энэ өндөр амжилтанд ер нөлөөлсөнгүй. Анжелина Жоли олон жил дараалан дэлхийн хамгийн хөөрхөн эмэгтэйгээр шалгарсаар ирсэн. Мөн тэрээр Холливүүдийн хамгийн нөлөө бүхий, хамгийн өндөр цалинтай, хамгийн тачаангуй бүсгүйгээр тус тус шалгарч байжээ.


 Камерон Диаз /Cameron Diaz/ нь өөрийнхөө карьерийг яг л модель шиг эхэлж байв. Гэхдээ 1994 оны “Mask” киноны дараагаар түүний нэр тэнгэрт манджээ. Үүнээс хойш тэрээр одоог хүртэл Холливүүдийн шилдэг кинонуудад тоглож, эрчүүдээс өндөр цалин авдаг бүсгүйчүүдийн тоонд багтаж байна.


 Николь Кидман /Nicole Kidman/ анх удаа Холливүүдийн хамгийн өндөр цалинтай эмэгтэйгээр 2006 онд шалгарч байжээ. Тэрээр Tom Cruise-ээс салсныхаа дараа өөрийгөө олонд таниулж эхэлсэн. Үүнээс өмнө тэрээр үзэгчид, зураглаач, нэр төр бүх л зүйлээ үл тоон зөвхөн нөхрөө анхаардаг байж. Гэр бүлээ цуцалсны дараагаас Николийн нэр хүнд асар хурдтай өсч эхэлсэн. “The Hour” киногоороо Николь Оскарын шагнал авчээ.


 Ренее Зеллвегер /Renee Zellweger/ нь маш олон талын авъяастай жүжигчин. Тэрээр Чикаго Масклийрт тоглож өөрийнхөө дуулах бүжиглэх авьяасаа бидэнд харуулсан билээ. Мөн тэрээр Оскарын шагналт жүжүигчин бүсгүй.


 “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” /Charlies Angels/-ийн од Дрю Берримоор нь зургаан настайдаа анхны кинондоо тоглож байжээ. Тэгэхдээ бүр хэн нэгний кинонд биш алдарт найруулагч Steven Allen Spielberg-ийн кинонд тоглосон. 33 настай Холливүүдийн жүжигчин маань тамхи болон архийг даван туулж тайзнаа эргэн ирсэн юм.


 Жүди Фостер /Judie Foster/. Тэрээр гурван настайгаасаа эхлэн рекламанд тоглон олонд танигдсан. Харин 14 настайдаа Оскард өрсөлдөж байжээ. Тэрээр “The Accused” болон “Maverick” кинонуудад гол дүр бүтээснээр түүний алдар хүнд улам өссөн гэдэг.


 Хеллэ Берри /Halle Berry/ урьд нь АНУ-ын мисс болж байсан. Тэрээр Жеймс Бондын найз бөгөөд дэлхийн цорын ганц Afro-Americа Oscariin шагнал авсан эмэгтэй жүжигчин. Тэр бидний мэдэх маш олон кинонд гол дүр бүтээсэн нэгэн.

 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Tailynn /46.161.14.99/ 2018-11-01 14:31:41

    You are so awesome for helping me solve this myteyrs.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших