Обамагийн охиддоо тавьдаг шаардлага
Нийтэлсэн: 2012-09-13 09:12:17
Ерөнхийлөгч Обама саяхан охиддоо тавьдаг хатуу шаардлагынхаа талаар ярьсан байна. Тэрээр Ардчиллын үндэсний чуулган дээр “Хэрвээ та Цагаан ордонд ажилладаг бол энгийнээсээ ч хатуу аав, ээж байх шаардлагатай” хэмээн хэлжээ.
Ноён, хатагтай Барак Обама нар охиддоо дараах шаардлагыг тавьдаг хэмээн Нью-Йорк Таймс жагсаажээ. Тэдний том охин Малия 14, Саша 11 настай.
Тэргүүн хатагтайн шаардлага:
• Охид аяласан газар болгоныхоо тухай юу харсан, үзсэн, юу гэж дүгнэсэн талаараа тэмдэглэл бичих ёстой.
• Том охин Малия зөвхөн амралтын өдрөөр л гар утсаа хэрэглэж болно. Охид телевиз болон компьютерийг даалгавар хийхээс өөр зүйлд ашиглахыг хориглоно.
• Малия, Саша хоёр хоёр спортоор хичээллэх ёстой. Нэгийг нь тэд өөрсдөө сонгоно, нөгөөг нь ээж нь сонгоно.
• Малия коллежоо төгсөхөөс өмнө угаалга хийж сурах ёстой.
• Охид хүнсний ногоо идэх ёстой, хэрвээ тэр үед “би өлсөөгүй байна” хэмээн хэлсэн бол дараа нь жигнэмэг эсвэл чипс нэхэх эрхгүй.
Харин Мишель Обама өөрийнхөө шаардлагыг тийм хатуу гэж боддоггүй хэмээн ярьсан байна. Тэрээр “Тэд бяцхан гүнж биш. Энэ бол мөрдөх ёстой анхдагч дүрэм, хил хязгаар” хэмээн хэлжээ.
Эцэг Обама дараах зүйлсийг охидоосоо шаарддаг.
• Тэд гэрийн ажлаа хйих ёстой. Цагаан ордны ажилтан бүр өөрийн үүрэгтэй байдаг адил тэд ч бас үүрэг хүлээх ёстой. Тэд ороо засч, өрөөгөө цэвэрлэж байж эцэг эхээсээ хүссэн зүйлээ асууж болно.
• Тэд эрүүл мэндэд тустай зууш хэрэглэх ёстой. Хүүхдүүдийг эрүүл мэндэд тустай хоол идүүлж сургахгүй бол өлссөн үедээ амттай хөнгөн зууш идээд л болчихдог гэсэн дүгнэлттэй байдаг. Тиймээс хэрвээ тухайн үедээ хоолоо идээгүй бол дараа нь өлссөн гэх асуудал байхгүй ёсгүй.
• Тэд багийн спортоор хичээллэх ёстой. “Багийн спортоор хичээллэсэнээр хүүхдүүдийн маань эрүүл мэндэд тустайгаас гадна багаар ажиллаж, ялж бас ялагдаж сурдаг. Ганцаарчилсан төрлийн спорт ч мөн сайхан. Гэхдээ охидын хувьд багийн спорт илүү чухал. Яагаад гэвэл нөхдийн дундах харилцан итгэлцэлд суралцдаг юм. Би охидоо өрсөлдөж сургахыг хүсч байна” хэмээн ярьжээ.
• Шантрах хориотой. Охид нэг зүйлийг сурна хэмээн шамдан орсон бол замаасаа буцах ёсгүй.
Ноён, хатагтай Обама нарын энэ бүх шаардлага тэдний охидыг найдвартай, хариуцлагатай, аз жаргалтай хүн болоход туслана хэмээн үздэг байна.