13 настай охин нөхөрт гарсан шөнөө амиа алджээ
Нийтэлсэн: 2012-08-29 23:09:48
Арабын ертөнцөд эхийнхээ өврөөс гараагүй нялх балчир охиныг хүчээр эхнэр болгож авах үзэгдэл одоо ч амь бөхтэй оршсоор байгаа.
Саяхан Йеменд 13 настай охинм нөхөрт гарсан анхны шөнөө амиа алдсан аймшигт хэрэг гарчээ. 13 настай Асс Ильхам Аль Махди охиноо хадамд гаргасан ээж, аав нь маргааш өглөө нь цус алдаад, ухаангүй хэвтэж байхад нь олж авчээ. Түүний сав нь урагдсан байсан бөгөөд маш их цус алдсан байжээ. Харин хэргийн эзэн нөхөр нь охиныг ийм байдалтай орхиод ажилдаа явсан байжээ. Охины амийг аврахаар эмч нар дөрөв хоног нойргүй эмчлээд тусыг эс олсон байна.