Нууц мэдээллийн уурхай

86 насандаа хараа орж, хар үстэй болжээ

Нийтэлсэн: 2012-05-25 14:08:01

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд нэгэн ер бусын хүнтэй уулзлаа.Тэр хүнийг А.Доржханд гэнэ.Доржханд гуайн толгойн цагаан үс хараар солигдож, шинээр араа шүд урган бас хэдэн жилийн өмнө хараагүй байсан нүд нь хараа орсон шинжлэх ухааны "олдвор"

болмоор хүн байлаа.Тийм ховор сонин үзэгдлийг нутгийнхан бие биедээ гайхан ярихаас цааш хэтрээгүй аж.Од эмнэлгийн ерөнхий эмч, оточ П.Баатар эмийн ургамал түүхээр явахдаа намайг дагуулж энэ гайхалтай хүнтэй уулзуулсан юм.
86 настай А.Доржханд гуайн толгойн цагаан үс унаж хар үс ургах процесс хоёр жил үргэлжилжээ. Энэ бол монголд анх удаа тохиолдож байгаа үзэгдэл юм.Түүний үс тас харын дээр их өтгөн тул араас нь харсан хүнд залуухан хүн харагдана.Харин малгайгаа өмсчихөөр өвгөн болно.Сонин юм ингээд ургаад байх юм гэж тэр ярьж байлаа.Тас хар үстэй Доржханд гуайд бас дөрвөн шинэ араа шүд ургажээ.Энэ бүхнийхээ учрыг тэр сайн олохгүй байна.
Хүн дахин шүдэлсэн тухай мэдээллийг би уншиж байлаа.Харин дахин үс ургаж, хараагүй нүд нь гэнэт хараа орсон тухай огт сонсоогүй, уншаагүй юм байна.Халзан толгойд эмийн бодис түрхээд үс ургуулж байгаа тухай ярих л юм.Яг нүдээр би үзээгүй л дээ.Хятадын  наян настай хүнд шүд ургасан тухай хэвлэлээс уншиж байв. Тэр хүнд өндөгийг шоргоолжтой хуурч иддэгээс  өөр гайхах юм байгаагүй гэж мэдээлсэн байсан юм. Саяхан бас европын нэг иргэнд шүд ургасан тухай мэдээлэл үзсэнээ нэгэн доктор ярьж байлаа.Анагаахын шинжлэх ухаан хүний шүд нэг удаа солигдоно, үс цайж шингэрэх нь өтлөлтийн үйл явц гэж үздэг.Гэтэл анагаах ухааны нотолж баталсан онолыг дээрхи тохиолдлууд эргэлзэхэд хүргэж байна.
Доржханд гуайд тохиолдож байгаа залуужих процесс Хөвсгөлийн их тайгатай салшгүй холбоотой.Тэр эмийн ургамал таньдаг, түүдэг, эм тан барьдаг хүн. Улаан-Уул суманд өмнө нь хоёр их маарамба байжээ.Түүнийг гурав дахь маарамба гэж нутгийнхан нь үздэг юм байна.Алтанболдын Доржханд гуай эмийн ургамлыг нутгийнхаа оточ маарамбаар заалгасан бөгөөд түүнийгээ ардын эмнэлгийн эмч эрдэмтдэд зааж өгч байжээ.Шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэд Ардын эмнэлгийн тасаг нээгдэж байсан юм.Тэд л очиж эмийн ургамал заалгаж байсан бололтой.Ийм ажлыг 20 гаруй жил хийсэн гэнэ.Би дөрвөн төрийн нүүр үзлээ.Нэгдэлд дархан, мал болоод хүний эмнэлэгт ажиллаж байв гэж Доржханд гуай ярьсан юм.
Ерэн он хүртэл уламжлалт анагаах ухаан нээлттэй биш байлаа.Уламжлалт анагаах ухаан гэхгүй ардын эмнэлэг гэж хүртэл нэрлэж байсан нь энэ уламжлалт шинжлэх ухааныг үнэлж цэгнэхгүй байсантай нь холбоотой.Шинжлэх ухаан, анагаах гайхалтай үсрэнгүй хөгжиж түүний ололт амжилт, оношлогоо, эмчилгээний чанар, эмнэлгийн тусламж үнэхээр бишрэхээр байсан нь уламжлалт анагаахыг хүндлэн дээдэлдэг хүмүүст хүртэл нөлөөлсөн юм.Тийм болохоор Доржханд гуай эмийн ургамлыг идэвхитэй түүж хэрэглэсэн хугацаа сүүлийн хориод жил байж таарах гээд байгаа юм. Чухам аль ургамал нь түүний үсийг хар болгож, хараа оруулж, араа шүдийг ургуулсныг  олохгүй байна. Учир нь Доржханд гуай ууланд эмийн ургамал түүхээр гарахдаа баруун солгойгүй ургамал түүж идээд, дуу аялаад явчихдаг хүн юм. Өөрийнх нь  хэлснээр хоёр зуу гаруй эмийн ургамал танина гэнэ.
Наслалтын ген гэж байдаг.Наслалтын генд үйлчилдэг ургамал байгаагаас л Доржханд гуайн үс шинээр ургаж, хараа орж, араа шүд бий болсон хэрэг.Харин түүний бүх бие организм дахин шинэчлэгдэн залуужихад цаг хугацаа хэрэгтэй.Ийм өндөр насанд тийм цаг хугацааг хүлээх боломж бий эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч гэсэн 86 насыг туулах хугацаанд нь хараагүй болсон нүд нь хараа орж, тас хар үс, шинэ араа ургажээ. Доржханд гуайн хөл сайн ууланд ямар ч залуу хүнээс дутахгүй явна.Уул хярд мацаж цэцэг ургамал хөөгөөд явахад Доржханд гуай амьсгаадаж ядрахгүй байгаа нь түүний зүрх уушиг хэвийн сайн байна гэсэн үг.Магадгүй тэдгээр эрхтэн нь залуужин шинэчлэгдсэн байж болох юм.Түүний насан дээр яваа хөгшчүүл юун ууланд явах вэ, таяг тулаад явж байвал их юм.
Хүн төрөлхтний амьдралд сонин хачин үзэгдэл бишгүй тохиолдож байжээ.Тохиолдлуудыг судалсан шинжлэх ухааны хялбаршуулсан олон баримтат кино байдаг.Тохиолдлыг тайлах нь ч бий.Тайлагдахгүй эрдэмт мэргэдийн гайхлыг төрүүлсээр байх нь ч бий. Зарим нь нээлт болж  шинжлэх ухааны түүхэнд үлддэг.
Доржханд гуайн энэ гайхалтай "шинэчлэлт"-ийг эрдэмт мэргэд шинжлэх ухааныхан судалж үзэх бизээ.Дархад хэл хэцүү, өвгөний чих хараахан залуужиж амжаагүйгээс сонсгол хатуу байсны дээр удаан ярьж илүү ихийг сонсох цаг байсангүй.
Түүнээс гадна  Доржханд гуай малын далаар гайхалтай мэргэлдэг ажээ. Ер нь юм юмтай дархад юм.Суманд нь гадаадын нэг иргэн жуулчлахаар ирээд хамаг юмаа алдчихаж.Тэгээд түүнд хандаж далаар мэргэлүүлжээ.Доржханд гуай дал шатаагаад цүнхтэй юм чинь маргааш өглөө олдох юм байна.Харин доторх 230 000 төгрөг нь олдохгүй нь гэжээ.Үнэхээр маргааш өглөө нь хамаг юм нь олдож.Мөнгө нь байсангүй. Цүнхэнд гадаад паспортаас эхлээд хамаг л бичиг баримт нь байсан юмсанж.Жуулчин Доржханд гуайд талархаж цүнхнээсээ нэг чулуу гарган бэлэглэжээ.Энэ чулуу бороо оруулдаг шидэт чулуу.Хар далайд ургадаг юм.Надад танд талархаад барих өөр юм алга хэмээж.Доржханд гуай тэр чулууны шидээр тайгын хоёр удаагийн их түймрийг унтраасан гэнэ.Нэг удаагийн тайгын түймэрт таван машин хүн очоод ч унтрааж чадахгүй байсан гэнэ.Бид олуулаа явсан тул шидэт чулууг нь үзье гэж хэлсэнгүй. Сонирхсон хүн бүхэнд юу гэж харуулав гэж дээ.Чулуугаа гаргаад алхахад хэсэг үүл Доржханд гуайг дагаад бурантаглуулсан юм шиг үүлс сөрөөд хөвж байсан гэж хүмүүс ярьдаг гэнэ.Нэг удаа эгч нь морь ангаад усгүй хэцүү байна гэж хэл хүргэжээ.За яахав голыг чинь усаар дүүргээд өгье гэж амлаад чулуугаа гаргасны дараа тэнгэр дуугарч бороо мөндөр асгажээ.Эгчийнх нь дэргэдэх гол үерлэж бүр хүн гарч чадахаа больж байсан гэнэ.Энэ тухай Доржханд гуай өөрөө хуучилсан юм.Тэр хоёр удаагийн тайгын түймэр унтраасан ч баярлаж талархалгүй өнгөрсөнд жаахан гомдолтой байна билээ.Хэрэв уншигч та санаж байвал хэдэн жилийн өмнө төвийн хэвлэлүүдэд "Задын чулуугаар бороо унтраажээ" гэсэн мэдээлэл гарч байсныг санах байх.
Ийм ер бусын өвгөн их тайгын хормойд дархаа хийж эмийн ургамлаа түүн амьдарч сууна.Хүн төрөлхтний түүхэнд ховорт орох залуужих процессын амьд гэрч тэр хүн өөрт нь хар үс ургаж, хараа орж, араа шүд ургасныг ер гайхалтай юм болоогүй шиг ярьж сууна.
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн
С.ОЮУН

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших