Нууц мэдээллийн уурхай

Эрхэм сайд Н.Хүрэлбаатараа хүний амь ямар үнэтэй вэ

Нийтэлсэн: 2012-05-24 09:09:49

6 сарын хугацаанд салбарын гажигийг арилгахаар ажилдаа ханцуй шамлан орсон нэгэн бол эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар.

Гэвч тэрээр улсаас иргэдийг үзлэгт хамруулсан болж жүжиг тавьснаас биш эмч мэргэжилтнүүдтэйгээ тулж ажиллан салбарын гажигтаа огтхон ч анхаарсангүй. Энэ жил уг нь  “Эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд ойртуулах жил”. Гэтэл ийм жилийн хүрээнд нярайн эндэгдэл хэвийн хэмжээнээс хэтэрчихээд байна. Үүний шалтгааныг утаа болон хүнстэй холбон албаныхан тайлбарладаг ч үнэндээ бол эмч нараас болдог гэвэл та итгэх үү? Н.Хүрэлбаатарын овоглосон энэ салбарт өмнө нь ч одоо ч шинэ төрөх гэж буй бяцхан хүүхдийг амьдрах, эс амьдрахыг  ердөө л 50 мянган төгрөгөөр шийдсэн аж .

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2011 оны 5 сарын 24-25 нд шилжих шөнө нэгэн аймшигтай хэрэг болсоныг эргэн сөхье . Боксын шигшээ багийн тамирчин залуу анхныхаа үрийн зулайг үнэрлэх гээд бөөн баяр. Эхнэр нь өвдөж түүний хүсэн хүлээсэн мөч ирлээ. Хяналтын 9 сарын хугацаанд эрүүл саруул байсан хүүхэд бүтлээ. Шөнийн 4 цагт ЭНЭШТ ийг бараадсан залуу хосоос хүлээн авахын сувилагч Цагаанчулуун гэгч 50 мянган төгрөг нэхжээ, өглөө банк онгойхоор картнаас авч өгье, цус гараад байна, яаж ийгээд түрүүлээд өгөөч дээ гэсэн тэдний гуйлтыг зөвшөөрсөнгүй, мөнгөө авч ирээд л төрөх болж дээ хэмээн тоосонгүй. Бүсгүй цус алдсаар өглөө 8 цагийн үед түүнийг өндөр орон дээр гаргасан боловч аль хэдийн оройтсон байлаа. Ураг эхийнхээ хэвдийд бүтсэн байжээ. Харин сэтгүүлчийн асуултанд ЭНЭШТ-ийн Эмэгтэйчүүдийн Клиникийн захирал Хишгээ: гажиг төрөлт гэсэн урамгүй хариулт өгсөн. Харин энэ золгүй явдлаас хойш сарын дараа өнөөх бүсгүйн саван дотроос илжирсэн марль гарч иржээ. Хагалгааны явцад шарикнуудыг мартаж оёсон гэсэн тэнэг тайлбарыг дахиад л хийсэн байх юм. Яаж хүний амь нас эрүүл мэндэд ингэж хайнга хандаж  чадаж байна вэ?

Салбарын яаманд гомдол гаргана гэхэд гомдол хүлээн авагч нь би өөрөө байна гэж Хишгээ дарга цамнасан аж.  Мэдээлэл цацна гэсэн сэтгүүлчийг ажлаас нь халуулна гэж томорсон гээд хэд хэдэн муу мэдээ бий. Гэтэл хэдхэн хоногийн өмнө ЭНЭШТ дээр яг ийм байдалаар дахин нэг ураг эндлээ. Бас л хариуцлага хүлээх хүн олдсонгүй. Тэр ч бүү хэл эцэг эх нь олны танил биш болохоор бараг энэ мэдээллийг тас нуугаад өнгөрчээ. ЭМ-ийн салбар уналтанд орж гүйцлээ. Тэр дундаа эх нялхасын эрүүл мэнд. Эх нялхасын эрүүл мэндийг сахин хамгаална гэсэн сайхан хаяг тус эмнэлгийн гадна талд томоос томоор хадаастай бий. Гэтэл дотор нь ажиллаж байгаа сувилагчаасаа эхлээд дарга нар хүртлээ хадсан хаягныхаа эсрэг үйлчилгээг үзүүлээд удаж байна. Харин салбарын яам, салбарын сайд хоёр энэ хооронд кино хийж мөнгө үрсэн болохоос эх нялхасын эрүүл мэндэд анхаарал хандуулж нэг ширхэг ч ор нэмсэнгүй. Харин эрүүл мэндийн салбар мэргэжилийн шинэ сайдтай болсноор сэргэн мандаж, алдсан нэр төрөө сэргээнэ гэсэн боловч эх нялхасын эрүүл мэндийн төв болон төрөх эмнэлгүүдийн хүнд суртал хэвээр. Уржигдар орой л гэхэд нийслэлийн БЗД-ийн эрүүл мэндийн нэгдэл буюу 3-р амаржих газар төрөхөөр очсон эмэгтэйг ор байхгүй хэмээн буцааснаас болж бүсгүй замдаа машинд төрж хүүхдээ алджээ. Эмч ажилтанууд нь мөнгө өгөхгүй бол “ингээд өвд” гэж хэлээд жирэмсэн эмэгтэйчүүдийг тоохгүй орхичихдог. Энэ байдалаас болж эрхэм Н.Хүрэлбаатар таны толгойгоороо даасан салбарт нялхасын эндэгдэл ихэссээр байгааг та анзаарч байна уу . Эх үрийн хагацал шиг хамгийн хэцүү зүйл байдаггүйг  эрхэм сайд та салбарынхаа эх баригч, эмч сувилагч нарын ясанд нь тултал нэг ойлгуулаач.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших