Нууц мэдээллийн уурхай

"5S" буюу Японы амжилтын нууц

Нийтэлсэн: 2012-05-09 11:16:52

Ажилдаа эзэн болж өөрсдийн гараар хамгийн сайн зүйл хийхээс гадна үнэнч шударга, нягт ням­бай зан чанар нь япончуудын амжилтанд ихэд нөлөөлсөн байх. Үүнийгээ тэд “5S” хэмээн тодорхойлж ажил амьдралдаа хэрэглэдэг нь одоо бизнесийн нэгэн чухал зарчим болоод байна.
5S гэж “сэйри” (цэгцлэх), “сэйтон” (нягт нямбай), “сэйсо” (цэвэрлэх), “сэйкэцү” (хэвшүүлэх), “шицүкэ” (зуршил болгох) гэсэн япон үгнээс гаралтай бөгөөд Японы үйлдвэр, оффист хэрэглэгддэг эмх цэгцтэй, дэг журамтай ажиллах алтан зарчим юм.
Манайхаас дөрөв дахин бага газар нутагт 120 орчим сая хүн амтай чихцэлдэн амьдардаг, далайгаар хүрээлэгдсэн, байгалийн баялгаар хомс энэ орон дэлхийд үйлдвэрлэлээрээ хоёрт, технологиороо тэргүүлж буй амжилтын нууц чухам юу юм бол?

1543 онд Португалийн далай­чид Японы өмнө зүгийн жижигхэн арал Танэгашимад буудаллажээ. Тэр үед гадаад орчноос тусгаар­лагд­сан арлын оршин суугчдын хувьд далайчдын өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж буй цөм сонин байлаа. Ялангуяа “буу” хэмээн нэрийдсэн галт зэвсгийг тэд ихэд биширчээ. Арлын ахлагч их үнээр хэдэн буу худалдан авч арлын уран дархчуудыг цуглуулан бууг дуурайн хийх зарлиг буулгажээ. Хэчнээн удсаныг бүү мэд дархчууд бууг яг дууриалган хийсэн боловч байндаа огт тусахгүй байжээ. Яаж ч оролдож, хэчнээн туршсан ч учрыг үл олсон тэдний нэгэн дархан нь нас биед хүрсэн охиноо Португалийн далайчинд гэргий болгон явуулж бууны нууцыг олох даалгавар өгчээ. Арав гаруй жилийн дараа охин бууны нууцыг олон эргэн ирж анхны бууг үйлдвэрлэснээр өмнөд нутгийнхан тэр үедээ ихэд хүчирхэгжсэн гэдэг. Уг арлын бууны музейд очиход энэхүү түүхийг та сонсох болно.

Ажилдаа эзэн болж өөрсдийн гараар хамгийн сайн зүйл хийхээс гадна үнэнч шударга, нягт ням­бай зан чанар нь япончуудын амжилтанд ихэд нөлөөлсөн байх. Үүнийгээ тэд “5S” хэмээн тодорхойлж ажил амьдралдаа хэрэглэдэг нь одоо бизнесийн нэгэн чухал зарчим болоод байна. Ингээд уншигч та бүхэндээ энэ талаар өөрийн олж мэдсэнээ толилуулъя.
5S гэж юу вэ?
   5S гэж “сэйри” (цэгцлэх), “сэйтон” (нягт нямбай), “сэйсо” (цэвэрлэх), “сэйкэцү” (хэвшүүлэх), “шицүкэ” (зуршил болгох) гэсэн япон үгнээс гаралтай бөгөөд Японы үйлдвэр, оффист хэрэглэгддэг эмх цэгцтэй, дэг журамтай ажиллах алтан зарчим юм.
1. Сэйри (цэгцлэх)
Алхам-1. Бүгдээрээ ажлын байраа сайтар нягталж ажилд хэрэг болохгүй бүхнийг илрүүлж хэрэггүй бүхнийг зайлуул.
Алхам-2. Хэрэг болох, болохгүй эсэхийг тогтоож чадахгүй бол тодорхой хугацаа заасан тэмдэг тавиад ажигла.
Алхам-3. Хугацаа болмогц, жишээлбэл гурван сарын дараа тэр зүйл хэн нэгэн хүнд хэрэг болж байгаа эсэхийг шалга. Хэрэв гурван сарын хугацаанд тэр зүйл хэнд ч хэрэг болоогүй бол хэрэггүй гэсэн үг.
Тайлбар:
  Энэ шатанд шургуулга, сав, хайрцаг бүрт байгаа , бүхнийг үзэх хэрэгтэй.
Хэрэггүй бүхнийг үгүй хийхдээ
a) Компаниас гаргаж бусдад зарах
b) Бусад хэлтэс, тасагт шилжүүлэх
c) Хаях
d) Компанийн эд хөрөнгийг үгүй хийхдээ мэдэх хүнд нь мэдэгдвэл зохино.
e) Илүү эд зүйлсийг үгүй хийхдээ холбогдох хүмүүст нь бас мэдэгдэх нь зүйтэй.
f) Ажлын байранд хэрэгцээгүй зүйлийг олж илрүүлэхийн тулд бүх нүх сүвийг шалга.
2. Сэйтон (нягт нямбай)
Алхам 1. Ажлын байрнаас хэрэгцээгүй бүхнийг зайлуулж чадсан эсэхийг шалга. Дараа нь ажлын дараалал, техник хэрэгслийн хөдөлгөөн, аюулгүй байдал, үр ашигтай ажиллагаа зэргийг бодолцон юуг хаана тавих талаар сайтар бодогтун.
Алхам 2. Тэгээд үр ашигтай ажиллагааг хангах үүднээс юуг хаана тавих талаар бусад нөхөдтэйгээ хамтран хэлэлцэн шийдэгтүн. Хүний хөдөлгөөнийг аль болохоор хэмнэх зорилгоор хамгийн хэрэгцээтэй зvйлийг хэрэглэгч хvнд нь ойр тавих зарчмыг баримталбал зохино. Онцын хэрэглэгдэхгүй зүйлсийг арай зайдуухан тавьж болох юм. Эдгээр зарчмыг мөрдлөг болгон бүгдээрээ хамтран төлөвлөгөө зохиогоод бүх юмыг тэр дагуу байрлуулах хэрэгтэй.
Алхам 3. Үр ашигтай ашиглах үүднээс ажлын байранд юу хаана байгааг хvн бүхэнд мэдүүлэхийн тулд зохих жагсаалтыг гаргаж, хайрцаг, сав болгон дээр наах хэрэгтэй. Шургуулга болгон дээр дотор нь юу байгааг зааж өгөх нь зүйтэй .
Алхам 4. Дээр дурдсан зарчмуудыг баримтлан галын хор байгаа болон техник хэрэгсэл орж гарах газрыг тусгайлан зааж шаардлагатай бол аюулгүй байдлын талаарх санамж тэмдэг тавих гэх мэт.
3.Сэйсо (цэвэрлэх)
   Сэйсо гэдэг нь ажлын байраа цэвэрлэж, цэмцийлгэх гэсэн vг юм. Бүтээгдэхүүний чанар болон түүнийг үйлдвэрлэж байгаа ажлын байрны ариун цэврийн хооронд тун нарийн холбоо бий. Тэгэхээр Сэйсог өдөр болгон, заримдаа өдөрт хэд хэдэн удаа хийж хэвшил болгон сурах хэрэгтэй. Сэйсог хэрэгжүүлэхийн тулд:
 - Юмыг бохирдохыг бүү хүлээ. Машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга зэрэг ажлын байранд байгаа бүхнийг байнга цэвэрлэн өчүүхэн ч бохирдуулахгүйг хичээ.
 - Та бүхэн өөрсдийн ажлын байр орчноо бүрэн хариуцвал зохино. Цэвэрлэгчид зөвхөн нийтийн эзэмшлийн байр талбайг хариуцах болно. Цэвэр бөгөөд аюулгүй орчинд ажиллахыг хүсвэл тийм орчныг өөрөө хичээн бий болгож чадна, тэгэх ч хэрэгтэй.
 - Цэвэрлэх гэдэг бол шалгах гэсэн үг! Энэ нь үйлдвэрийн газарт тун чухал. Машин техникээ хичээнгүйлэн цэвэрлэж байвал дараахь зүйлийг сонсож болно.
Тайлбар:
a) Өдөр бvр Сэйсод гурван минут зориулахын зэрэгцээ долоо хоногт “5S”-ийн цаг буюу сард “5S”-ийн өдөр бий болгож болно.
b) Машин, тоног төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж, шалгаж байвал түүний эдэлгээг уртасгаж эвдрэлийг багасгана.
c) Сэйсог ажлын байранд байгаа хүмүүс өөрсдөө хэрэгжүүлэх учир ашиглалт, цэвэрлэгээ эрхэлдэг хүмvvсийн тоо цөөрнө. Чөлөөлөгдсөн хvмvvст илүү үр бүтээлтэй ажил олгох хэрэгтэй.
4. Сэйкэцү (хэвшүүлэх)
Сэйкэцү (хэвшvvлэх), байгууллагын хэмжээнд цэвэр цэмцгэр нөхцөл байдлыг бий болгох гэсэн үг юм. Юуны тvрvvнд “ЗS”-ииг хэрэгжvvлэх талаар тавьсан хvчин чармайлтаа бүү сулруул. Сэйкэцүг хэрэгжүүлэхийн тулд:
 - Цэвэр цэмцгэр байх нөхцөлийг бий болгогтун. Ажлын байраа цэвэрлэх хуваарь гаргагтун.
  - Байгууллагын нэгжүүдийн хоорондын уралдаан бол хүмүүсийн зүгээс “5S”-ийг дэмжих нөхцөл бүрдүүлэх, тэдний урам зоригийг бадраагч нэн үр ашигтай хэрэглүүр мөн.
Тайлбар:
a) Ажлын байр, машин тоног төхөөрөмжийг хариуцагчдын нэрийг зааж өгөх.
b) “4S”-ийн түвшинг тогтмол шалгаж дүгнэж байхаар компанийн удирдлагаас оролцуулж “5S”-ийн хороо байгуулан энэ ажлыг зохион байгуулж болох юм.
c) Үр дүн муу бол шүүмжлэхийг урьтал бvv болго. Үүний оронд сайн туршлага, сайн хэрэгжүүлэгчдийг сайшааж урамшуул.
5. Шицүкэ (зуршил болгох)
   Шицүкэ нь бусад “4S”-ийг бодвол хялбар бус ойлголт болно. Байгууллага нь ажлын байрыг цэвэр цэмцгэр байлгах зорилго тавибал юуны урьд эхний“4S”-ийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхдээ“5S”-ийн гол агуулга нь хүн бүрт “4S”-ийг хэнээр ч хэлүүлэхгүй, хэвшил болгон дуртайяа хэрэгжүүлдэг тийм соёлыг төлөвшүүлэхэд оршдог. Бүтээмжийг урт хуга­цааны туршид дээшлүүлэх үүднээс авч үзвэл Шицүкэ нь“5S”-ийн хамгийн чухал зорилт болно. Хэрэв Шицүкэд хvрээгүй бол “5S” удаан амьдрахгүй.
  Шицүкэг англиар орчуулсныг монгол болговол “Өөрийн сахилга бат” гэсэн үг юм, Ханз үсгээр Шицүкэний ханзны утга нь “Өөрөө өөрийгөө аятайхан болго”, “Юмыг өөрөө илүү хий” гэсэн утгатай үг болно.
Компанийн гишүүн бүхэн ийм оюун санааны хандлага, үйл ажилтай болвол компани их бүтээмжтэй байж чадна. “5S” нь зөвхөн цэвэр цэмцгэр байхын нэр төдий бус, харин хувь хүмүүсийн нягт нямбай байдлыг дээшлүүлэхэд чиглэнэ.

Нийт сэтгэгдэл: 1
  1. Hippie /46.161.14.99/ 2018-11-01 11:39:31

    Always a good job right here. Keep rolling on throhgu.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших