Нууц мэдээллийн уурхай

С.Зориг агсны мэндэлсэн өдөр

Нийтэлсэн: 2012-04-20 08:50:17

Өнөөдөр ардчилалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 50 жилийн ой тохиож байна. С.Зориг 1962 оны 4-р сарын 20-нд төрж 1998 оны 10-р сарын 2 таалал төгссөн юм. МУИС-ын магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, Монголын ардчилсан холбооны зохицуулагчийн хувиар үг хэлж, 1990 оны 3 дугаар сард Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороог буулгаж чадсан билээ. Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар сонгогдон, Ц.Элбэгдоржийн засгийн газарт ажиллан, засгийн газрыг татан буулгасны хойно түр үүрэг гүйцэтгэж байх үедээ бусдын гарт амь насаа алдсан билээ.

Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улс төрч амьд ахуй цагтаа ХЗЭ-н нийслэлийн хороонд зааварлагч, МУИС-д багш, 1990 оны намар Парламентийн бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга, 1992-1998 онд УИХ-ын гишүүн, "Оюунтүлхүүр" сангийн хүндэт ерөнхийлөгч, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч зэрэг алба хашиж байлаа. Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байна.2003 оны 2 дугаар сарын тавны өдөр хэргийн талаар бодитой мэдээлэл өгсөн хүнд 500 сая төгрөг өгөх тушаал гарснаас аваад өдий төдий арга хэрэглэсэн бөгөөд даруй 14 жил өнгөрсөн ч түүний амийг бүрэлгэсэн хэргийг илрүүлж, буруутанг олоогүй л байна. Монголчууд шударга үнэн, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн баатрынхаа хойноос 14 дэх жилдээ хөшөөнд нь цэцэг өргөн эмгэнэл илэрхийлж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших