Нууц мэдээллийн уурхай

Бид ”Алтай констракшнт”-д ялагдвал жагсаал хийж тэмцэнэ

Нийтэлсэн: 2012-04-18 16:09:08

«Алтай констракшн» ХХК нь Хан-Уул дүүрэгт барилга байгууламж барих гэж байгааг дүүргийн иргэд эсэргүүцэж байгаа билээ. Гэтэл тус компани өөрийн талд шийдвэр гаргуулахаар Дээд шццхийг мөнгөөр хахуульдсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Энэ талаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга Г.Байдрагтай ярилцлаа.

-Улсын Дээд шүүхийн шийдвэрээр «Алтай констракшн »-ы хэргийн танхимыг сольсон гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Энэ хэрэг өөрөө захиргааны хэрэг. Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх ёстой байтал ерөнхий шүүгч Ц.Зоригт нь «Алтай констракшн»-ы хүсэлтийн дагуу хууль зүйн үндэслэлгүйгээр танхимыг нь түдгэлзүүлсэн. Энэ талаар бид Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан.

-Тэгэхээр Ц.Зоригт шүүгч «Алтай констракшн »-ы талд ажиллаад байна гэж хэлж болох уу?


-Тийм. Яагаад заавал танхимыг нь сольж, энэ хэргийг замхруулах гээд байгааг ойлгохгүй байна. Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх ёстой асуудлыг иргэний журмаар шийдэх гээд байгааг байж боломгүй хэрэг гэж үзэж байна.

-Хуулиараа танхим солихыг зохицуулдаггүй гэж ойлгож болох уу?


-Ер нь шүүхийн шинэчлэл гэж яриад танхим солихыг хязгаарлачихсан. Гэтэл энэ хэргийн танхимыг солиод байгаа юм. Энэ нь ямар ч үндэслэлгүйгээр хэргийг замхруулах гэсэн башир арга. Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр манай талд гарсан шүү дээ. Мөн Хотын даргын захирамжаар «Алтай констракшн»-ы захирал Х.Бат-Эрдэнэ гэдэг хүний өргөдлийн дагуу олгосон асуудлыг хэлж байсан. «Алтай констракшн»-д хууль бусаар газар олгосныг тогтоочихсон.

Нэгэнт тогтоогдчихсон хэрэгт «Алтай констракшн» Дээд шүүхэд гомдол гаргасан. Ийм газрын маргаантай асуудлын талаар сонин хэвлэлээр хүн бүр өөрийнхөөрөө бичсэн. Гэтэл бичсэн сонинуудыг нь авч ирээд «Хэвлэл мэдээллээр манай эсрэг гүтгэлэг хийгээд байна. Тиймээс Захиргааны хэргийн танхимыг сольж өгнө үү» гэсэн байгаа юм. Ердөө л сонин хэвлэлд бичсэн зүйл шүүгчид нөлөөлнө гэсэн шалтгаанаар. 7 сарын 1-ний хэргээр цагдаагийн дарга нарыг шүүж л байна. Эрүүгийн хэргээр шүүх ёстой энэ асуудлыг иргэний хэргээр шүүж болохгүй биз дээ. Бидний хэлээд байгаа энэ хэрэг бол яг үүнтэй адил зүйл.
Энэ хэргийг шүүж байгаа Ц.Зоригт шүүгч хуулийг ноцтой зөрчиж байгаа гэж хэлж болно.

-Тэгвэл «Алтай констракшн» Дээд шүүхэд гомдол гаргахдаа өөрсдийхөө танил талыг харсан гэж хэлж болох уу?

-Алтай констракшн нь Дээд шүүхэд гуравдугаар сарын гурванд гомдол гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан гэсэн үг. Энэ хэрэгт гуравдагч этгээд буюу иргэдийн төлөөлөл болж Болд, бид хоёр оролцсон. Гэтэл манай Болдтой уулзаж, гэрт нь хүртэл очсон. Амар хялбар аргаар шийдэхийг оролдож байгаа нь харагдаж байна. Мөн үүнээс гадна явуулсан хүмүүс нь ««Алтай констракшн» Дээд шүүх дээр ялах нь тодорхой. Дараа нь та нар дуугүй байгаарай. Мөнгө төгрөгийг нь хангалттай өгье» гэж хэлсэн байгаа юм. Энэ асуудлын талаар маргааш нь бид өмгөөлөгчтэйгөө ярьж шийдвэр гаргаад Ц.Зоригт шүүгчид нь гомдол бичсэн. Гэтэл мэдсээр байж Ц.Зоригт шүүгч Захиргааны хэргийн шүүхээр шийдэх ёстой асуудлыг иргэний хэргээр шийдэх гээд танхимыг нь сольж байгаа юм. Энэ нь хэргийг бүр мөсөн балартуулах гэсэн хэрэг. Энэ нь өөрөө нөлөөнд орсон байгааг илтгэж байна.

-«Алтай констракшн» танхим солиулах талаар ярьж тохиролцчихсон байдаг. Гэтэл та нарыг Дээд шүүхээс дуудаж уулзсан уу?

-Бид албан бичгээр асуудалд хандаж байсан. Гэтэл бидэнд ямар нэгэн хариу мэдэгдээгүй. «Алтай констракшн»-ы гаргасан гомдлын дагуу бүхэл бүтэн мэргэшсэн захиргааны хэргийн танхимыг институтээр нь эргүүлнэ гэж юу байх вэ. Энэ бол авлига авсныг нь харуулж байна. Бид «Алтай констракшн»-аас өмнө нь гомдол гаргасан байхад бидний гомдлыг дарж байгаа нь шударга ёс гэж байхгүйг харуулж, Дээд шүүхийн шүүгч Ц.Зоригт үндсэн хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргаж байна. Ц.Зоригт шүүгчийн энэ байдлыг Үндсэн хуулийн цэцэд мэдэгдсэн. Шийдвэрлэж өгөх байх. Мөн 600 гаруй хүний гарын үсэгтэй захидал Ерөнхийлөгчийн Тамгын газарт бичсэн байсан. Сая тэндээс утсаар яриад албан тоот чинь бэлэн болсон гэж хэллээ.

-Ц.Зоригт шүүгчид Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдсэн юм байгаа болов уу?

-Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод Ерөнхийлөгчийн Тамгын газраас 600 гаруй хүний гарын үсэгтэй гомдол ирсэн талаар хэлсэн гэсэн. Ц.Зоригт шүүгчид Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан бичиг очиж байгаа юм билээ.

-Улсын Дээд шүүх дээр болох иргэний хэргийн шүүх хурлын шийдвэрийг хэрхэн гарна гэж бодож байна вэ?

-Дээд шүүхэд болох уг хэргийг шүүх хурлыг иргэний хэргээр шүүнэ гэдэг нь тохиромжгүй. Энгийн жишээгээр хэлэх юм бол сагсан бөмбөгийн шүүгчээр гар бөмбөгийн тэмцээнийг шүүлгэхтэй адилхан зүйл. Шүүх байгууллага мөнгөөр бүх зүйлийг шийддэг болсныг харуулж байна. Энэ нь өөрөө шууд хардлага төрүүлж байгаа.

-Та бүхэн иргэний хэргээр замхарчихвий гэж бодоод итгэл муутай байгаа юм шиг санагдаж байна?

-Улсын Дээд шүүхийн шүүгч нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн. Тийм учраас хэрэг бидний талд гарна гэдэгт эргэлзэж байна.

-Хэрэв та бүхэн шүүх хуралд ялагдвал яах вэ?

-Хэрэв бид ялагдах юм бол шударга ёсны төлөө жагсана. Гэхдээ хөгшин хүмүүс ийм үйлдэл гаргах нь байж болмооргүй зүйл. Тэглээ ч муухай аргаар ч хамаагүй зөв шийдвэр гаргахын төлөө тэмцэнэ гэдгээ нь хэлье.

-Та бүхнийг төлбөртэй нийтлэл гаргаж гүтгэсэн гэж байсан. Энэ талаар тодруулаач?


-Биднийг хэвлэл мэдээллийг худалдаж авсан мэтээр яриад байгаа. Өнөөдөр талх, сүүнийхээ мөнгийг арай ядан илүүчилж, шүүхийн зардал гаргаж байгаа иргэд хэвлэл мэдээллийг худалдаж авч, төлбөртэй нийтлэл гаргах ёсгүй. Би түрүүн хэлсэн. Манай улсад олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг. Сэтгүүлчид өөрийнхөө үзэл бодлоор бичсэн зүйлийг гүтгэлэг болгох гээд байгаа хэрэг юм л даа. Нэг ёсондоо хэргийг балартуулах гэсэн оролдлого гэж хэлэхэд болно. Угаасаа газрын маргааны асуудал манай улсад бугшчихсан. 2000 оноос л энэ асуудал эхэлсэн. Нэг удаа биш. Хэдэн зуун удаа болж байгаа асуудал бол газрын маргаан.

-Хотын өнгө үзэмжийг сайжруулж, өвдөр гоёмсог барилга барихад юу нь болохгүй гэж?

-Бүтээн байгуулалтын талаас нь харах юм бол байж болох зүйл. Гэхдээ заавал ахмад үеийнхний бий болгосон бүтээн байгуулалтыг үгүй хийж, ургаж байгаа модыг нь тасдаж, барилга барина гэдэг байж болохгүй хэрэг юм. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хашаан дотор зочид буудал барина гэдэг  юу гэсэн үг вэ. Хүүхдүүд эрдэм ном сурч, чөлөөт цагаа өнгөрүүлэх ёстой газар ногоон байгууламжийг нь устгаж барилга барьж болохгүй.

-Таны бодлоор хаана баривал тохиромжтой гэж бодож байна вэ?


-Зуун мянган айлын орон сууцыг барихаар төлөвлөөд түлхүүрээ гардаад авчихсан газар яагаад барилга байгууламжийг барьж болохгүй гэж. Жишээ нь Дэнжийн мянгын хороолол, Гандангийн дэнж, Олимп хороолол, Нисэхийн хороолол гэх мэт барилга барих зөвшөөрөлтэй газрууд байна. Гэтэл ногоон байгууламжтай газрыг устгаж, иргэдийн эрх ашгийг зөрчиж, айлуудын нарыг хааж, сурч боловсорч байгаа хүүхдүүдийн тоглож наадах газрыг устгах гээд байгаад харамсаж байна.

-Танд өмнө нь нэг бус удаа аманд чинь хахтал мөнгө өгье гэж хэлдэг байсан гэсэн. Үүнийг «Алтай констракшн»-ы захрал Х.Батбаасан хэлдэг байсан юм уу, хүнээр хэлүүлдэг байсан уу?

-Ер нь Болд бид хоёрт нөлөөлж чадна гэсэн хүнээр хэлүүлэх тохиолдол байсан. Эхлээд биднийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудан мэдүүлэг авч байсан. Дараа нь эрүүгийн элементийн нэртэй хүнээр дарамтлуулсан. Сүүлдээ аргаа бараад хоолойд чинь тултал мөнгө өгье гэж миний таньдаг хүн буюу хамтран зүтгэгчээр маань хэлүүлэх гэх мэтээр асуудал гаргаж байсан.

-Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн газар ямархуу байгаа вэ?


-Хан-Ууул дүүрэгт өнөөдрийн байдлаар гамшиг болчихоод байна. Сургуулийн хашаан дотор багш ажилчдын орон сууд гэдэг нэрээр цонхонд нь тултал барилга барьж байна. Жишээ нь 75 дугаар сургуулийн хашаан дотор зочид буудал бариад эхэлсэн. Зочид буудлыг барьж байгаа дулааны шугам нь тус сургуулийн тоглоомын талбайн доогуур тавигдсан. Үүнээс болоод ногоон байгууламж баригдах ажил зогссон. Мөн үүнээс болоод УИХ-ын гишүүн Болдын 350 сая төгрөгийн ажил зогсож байгаа. Түүнчлэн төрийн байгууллагууд нь хүртэл түрж орж ирж байгаа нь харамсалтай. АТГ хүртэл Хан-Уул дүүргийн есдүгээр байрны гадна талын талбайг авчихсан байсан. Жилийн өмнө бид үүнийг цуцлуулсан.

-Уг асуудал хотын дарга Г.Мөнхбаяртай холбоотой. Г.Мөнхбаяр дарга энэ тал дээр хяналт тавьж байгаа юу?

-Хотын даргын зүгээс огт анхаарал тавихгүй байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хурал дээр хотын дарга өөрөө өөрийнхөө захирамжийг цуцалсан. Нэг үгээр хэлбэл хотын даргын захирамж унасан гэсэн үг. Үүний эсрэг хотын дарга буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч юу ч хийгээгүй. Уг нь араас нь явж хамгаалах ёстой байсан. Гэтэл огт эсэргүүцэж яваагүй. Энэ нь гал унтраах төдий зүйл гэж бодож байна. Нэг ёсондоо өөрөөсөө зайлуулж байгаа хэрэг.

Ч.Бямбадулам
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших