Нууц мэдээллийн уурхай

Польшийн ерөнхийлөгчийн үхэлд Путин “тусалсан” уу..

Нийтэлсэн: 2012-03-12 16:01:30

2010 оны 4 дүгээр сард Оросын Смоленскт унасан Польшийн Засгийн газрын онгоцны сүйрлийн ард ОХУ-ын ерөнхий сайд асан Владимир Путин байж болох тухай Италийн L Espresso хэвлэлд бичжээ.
Италийн хэвлэлд Оросын Гадаад Тагнуулын Албаны хурандаа асан Сергей Третьяковын нууцлаг үхэл Польшийн ерөнхийлөгчийн онгоцны сүйрэлтэй холбоотой гэж бичсэн байна.
Сергей Третьяков 1995-2000 онуудад дипломат халхавчин доор Нью-Йорк дахь Оросын тагнуулын сүлжээг толгойлж байсан ба дараа нь америкчуудын талд орсон.
Хурандаа асан Польшийн засгийн газрын онгоц сүйрсний дараа Америкийн тагнуул-судалгааны Strategic Forecasting Inc.(Stratfor) компанийн төлөөлөгчдөд “Путин болон Холбооны Аюулгүйн Албанд гадаад орнуудын тэргүүн нарыг устгах ийм төлөвлөгөө байсан” гэж мэдэгдсэн ба мэдэгдэл хийснээс 2 сарын дараа “нууцлаг” байдлаар амь үрэгдсэн. Третьяковын үхлийн талаархи мөрдөн байцаалтын материалыг 25 жилийн хугацаагаар нууцын зэрэглэлд оруулсан нь олны сонирхлыг татаж байна.
Сергей Третьяков Америкийн талд “урваснаар” ОХУ-ын Гадаад тагнуулын алба түүхэнд байгаагүй цохилтонд орсон ба “дуулиант бүсгүй” Анна Чапман тэргүүтэй оросын 10 тагнуулч илчлэгдэж байсан.
Лавлагаа: Ту-154 онгоц 2010 оны 4 дүгээр сарын 10-нд Смоленскт газардах үед сүйрсэн ба Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский түүний гэргий тэргүүтэй 96 хүн амь үрэгдсэн. Польшийн засгийн газрын удирдлага Дэлхийн II дайны үед Сталины тушаалаар цаазаар авахуулж амь үрэгдсэн Польшийн 20 мянган офицерын дурсгалыг хүндэтгэх ажиллагааанд оролцохоор нисэж ирсэн юм. Энэ үед Москва, Варшавын төдийгүй Лех Качиньский, Владимир Путины харьцаа хамгийн хүнд үедээ байсан гэж хэвлэлд бичжээ.
Эх сурвалж:/newsru.com/


Mr.Tuulai NUUTS.MN

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших