Нууц мэдээллийн уурхай

“Охид ба хөвгүүдийн өдөр”-тэй боллоо

Нийтэлсэн: 2012-03-07 03:31:25

Монгол  Улсын  Хүүхэлдэйн театр  хүүхэд  багачуудад  зориулж уран бүтээл  хийдэг  мэргэжлийн театруудын ясли гэхэд нэг их хэлсдэхгүй л болов уу. Тэд нэг настай бяцхан үзэгчдээс  эхлүүлээд  насанд хүрэгчдэд хүртэл уран бүтээл хийдэг.Тэгвэл 1-5 насны хүүхдүүдэд зориулан  бээлийт  жүжиг тавьж  амралтын өдөр бүр хүргэдэг бол дунд насныхад  орон, орны хүүхдийн шилдэг зохиолчдын  сор болсон бүтээлүүдээс дээжлэн хүргэж байгаа. Харин томчуудад “Баясгалант” хэмээх усан луу жилийн баярын мэндийг тохиолдуулан олны танил улс төрч Ц.Нямдорж, н.Ламбаа, Б.Жаргалсайхан нараар хийсэн хошин мэндчилгээг телевизүүдээр үзэгчиддээ хүргэсэн юм. Хүүхэлдэйн театрын хамт олон   цаашид  өсвөр насны хүүхдүүд зориулж ёс суртахуун,  гоо зүйн ач холбогдолтой уран бүтээл хийхээр  төлөвлөсөн бөгөөд  уран бүтээлийнхээ хажуугаар   сонирхолтой ярилцлагатай  тоглолтууд хийх гэнэ. Уг тоглолтоороо  шилжилтийн насны охид хөвгүүдэд  зориулсан  тэдний санал бодлоо солилцоход  учирч буй асуудлыг нь, хүсэл мөрөөдөл, ирээдүйд төлөвших  төлөвшлийнх нь талаар  үнэтэй  зөвлөгөө сургамж өгөх зорилго тавин ажилладаг билээ. Хүүхдүүдээ уйдаахгүйн үүднээс өөрсдийнх хүндэтгэж хайрлаж явдаг  олны танилууд урлаг спортын одуудтай сонирхолтой ярилцлага өрнүүлэх, уран бүтээлээс нь сонирхуулах байдлаар  “Охидын өдөр” “Хөвгүүдийн өдөр” зөвлөмжит тоглолтыг өргөн барих гэж байна. Энэхүү  “Охидын өдөр” нь  3-р сарын 8-ны 13:00 цагт болох ба уг тоглолтонд  “Киви” хамтлагийн дуучин Ука оролцож өсвөр насны охидуудад  сонирхолтой лекц  тавих аж. МУХТ-ын жүжигчдтэй хамтарсан уран бүтээлээ толилуулах болно. Ээж  аавууд т шилжилтийн насны өсвөр үеийн  охид хөвгүүдтэй бол түүнтэйгээ чөлөөтэй санал бодлоо хуваалцаж чаддагүй бол хүүхэлдэйн театрт болох энэхүү арга хэмжээнд оролцоорой.

Н.АСРАЛТ NUUTS.MN

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших