Хятад эр нэг цагийн дотор 42 сая доллар хожжээ
Нийтэлсэн: 2012-02-16 00:51:31
Хятадын иргэн сугалаанаас 42 сая доллар хожсон байна. Азтай эр хонжвороо хулсны баавгайн багтай ирж авсан ба тэр даруй мөнгөнийхээ ¼-ийг үрж амжсан аж.
Хятадын хэвлэлд “Хоёр өнгөтэй бөмбөлөг” сугалаанаас нэрээ нууцалсан эр 200 сая юань хожсон ба татварт 50 сая юань өгч, 10 саяыг буяны санд хандивласан гэнэ.
Хятад эрийн нэр, зүсээ нууцалсан шалтгаан нь Хятадын гэмт хэргийн бүлэглэлүүд их хэмжээний хонжвор авсан иргэдийг “ангуучилдагтай” холбоотой гэж бичжээ.
Mr.Tuulai NUUTS.MN