Нууц мэдээллийн уурхай

Бидний үйлчилгээ иргэдийг эрүүл аюулгүй амьдрахад тусалж байна

Нийтэлсэн: 2012-02-15 15:58:25

Улаанбаатар хот өргөжин тэлж, олон барилга, орон сууц шинээр баригдаж байгаа ч зарим иргэд хотын дуу чимээ, замын түгжрэл, утаанаас дайжин хотын зах руу хувийн эдлэн газартаа хаус барьж амьдрахыг илүүд үзэж байна. Хэдэн жилийн өмнө хүмүүс зуслан, хөдөө байшиндаа дулааны улиралд ихэвчлэн гардаг байсан бол одоо хотоос зайдуу гэлтгүй жилийн дөрвөн улиралд хувийн байшиндаа сэтгэл амар, тав тухтай амьдрах болжээ. Тийм таатай боломжийг “Атмор” ХХК-ийн хамт олон бүрдүүлдэг учраас иргэд халаалт, цэвэр бохирын асуудал зэрэгт санаа зовохооргүй болсон нь энэ. Бид  “Атмор” ХХК-ийн ерөнхий инженер Д.Ганболдтой энэ талаар ярилцлаа.

-Сүүлийн үед иргэд хотын дуу чимээ, утаанаас дайжин хотоос зайдуу хувийн байшин, хаус бариад амьдрахыг илүүд үзэх болжээ. Эрүүл мэндээ бодсон ч тэр?
-Тийм ээ, Улаанбаатарын утаанаас дайжихгүй байхын арга алга. Хоолой гашуун оргиж, зарим өдөр урдах зам ч харагдахгүй байна шүү дээ. Ийм орчинд хүн эрүүл аж төрж чадах уу.  Тиймээс иргэд зуслангийн газар, эсвэл хотоос зайдуухан хувийн орон сууц, хаус бариад бидэнд хандах нь их болсон. 
-Иргэд танай үйлчилгээнд их сэтгэл хангалуун байдаг бололтой ам сайтай байдаг. Яг  ямар асуудлыг нь иргэдийн сэтгэлд нийцтэл шийдэж өгч байгааг сонирхвол?
-Бохир, цэвэр ус болон халаалтын асуудлаа шийдүүлэх гэж. Ер нь, төвийн шугам, сүлжээнээс алслагдсан айл өрх, албан байгууллагын тулгамдсан асуудал нь халаалт, бохир, цэвэр ус байдаг юм. Харин манай компани энэ асуудлыг нь маш богино хугацаанд чанарын өндөр төвшинд бага зардлаар хийж гүйцэтгэдэг.
-Дэлхий нийтээрээ эко хэрэглээг “шүтэх” болсон энэ үед  дээрх асуудлыг байгаль орчин, иргэдэд ээлтэйгээр хэрхэн шийдэж байгаа чинь сонин байна?
- Халаалтын эх үүсвэрийг хоёр янзаар шийдэж болно. Нүүрс, эвсэл цахилгаанаар. Монголын нөхцөлд нүүрс хэрэглэх нь хямд төсөр өртөгтэй ч ажиллагаа ихтэй, мөн байгаль экологид сөрөг нөлөөтэй. Харин цахилгаанаар шийдэх нь илүү эерэг үр дүнтэй тэгээд ч тохилог, тав тухай орчинг бүрдүүлдэг юм. Цахилгаан зуух нь л гэхэд бүрэн автомат удирдлагатай, цахилгаан хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалсан, хүний оролцоогүйгээр ажиллаж байхаар зохиомжлогдсон байгаа. Тиймээс ажлаасаа тарахаас нэг, хоёр цагийн өмнө алсын зайнаас, тодруулбал гар утасныхаа мессежээр  цахилгаан зуухаа удирдаж, гэрээ халааж болно. Мөн шалны халаалт байна. Япон, Солонгос зэрэг Азийн орнууд ихээр хэрэглэдэг шалны халаалт нь  гэрийн дулааныг маш зөв хуваарилдаг. Хүсвэл зочны, гал тогооны, унтлагын гээд өрөө болгоныхоо дулааныг тохируулж болно. Паараар халаахад хамгийн өндөр төвшиндөө температур нь өндөр,  доод төвшиндээ бага байдаг бол шалны халаат нь доороосоо халаалтыг жигд тараадаг.  Хэрэв цахилгаан  тасарсан тохиолдолд дулаанаа 6-8 цаг барьдаг давуу талтай.
-Зарим тохиолдолд шалны халаалтын тохируулга алдагдана гэж байдаг байх. Энэ талаар өмнө нь дуулж байсан санагдана. Танайх энэ тал дээр хэр найдвартай бол?
-Харин тохируулгагүй шалны халаалт нь хэт халалт өгснөөс даралт  ихсэх ч юм уу, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ манай компани тохируулгагүй халаалт тавьж өгдөггүй.
-Цахилгаан халаалт нь ажиллагаа багатай ч хэрэглээний зардал нь хэд байдаг юм бол. Манайд цахилгааны үнэ өндөр болохоор хүмүүс цахилгаан халаалтыг хэр сонгож байна даа?
-100 м/кв байшинг цахилгаан зуухаар халаахад сарын төлбөр нь 250 орчим мянган төгрөг гарна. Нүүрсээр халаахад 100 орчим мянган төгрөгийн зардал гарна. Эндээс харахад цахилгаан зуух нь илүү зардалтай мэт боловч нүүрс ажиллагаа ихтэй, магадгүй галч цалинжуулаад ажиллуулахад цахилгаан зуухнаасаа илүү зардал гаргадаг учраас иргэд цахилгаан халаалтыг илүүд үзэж  сонгодог. Цахилгаан зуух нь вакум системээр ажилладаг учраас парлах, буудах, дэлбэрэх аюулгүй байдаг юм. Тиймээс  бидний найдвартай чанартай үйлчилгээ нь иргэдэд эрүүл аюулгүй аж төрөхөд нь чухал  нөлөө үзүүлж чадаж байгаа гэж бодож байна.

 

NUUTS.MN

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших