Нууц мэдээллийн уурхай

Сар шинийн баярын өдрүүдэд 930 автобус, 668 такси үйлчилнэ

Нийтэлсэн: 2012-02-15 02:55:55

Арван долоо дугаар жарны “Баясгалант” хэмээх усан Луу жилийн сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг дараах хуваариар зохион байгуулж иргэддээ үйлчилнэ.

Үйлчилгээний цагийн хуваарь:

•    Битүүний өдөр буюу 2 дугаар сарын 21-ний өдөр өглөө 6 цаг 30 минутаас орой 22 цаг 30 минут хүртэл үйлчилнэ.
•    Шинийн нэгэн, хоёрон, гурванд буюу 2 дугаарын сарын 22, 23, 24-ний баярын өдрүүдэд үйлчилгээг 8.00 цагаас 22 цаг 30 минут хүртэл явуулна.

Үйлчлэх чиглэл, тээврийн хэрэгсэл:

1.    Үндсэн 60 чиглэлд их багтаамжийн 604 автобус, троллейбус,
2.    Туслах 21 чиглэлд 233 бага багтаамжийн автобус,
3.    Хот орчмын 13 чиглэлд их багтаамжийн 63 автобус,
4.    Захиалгат үйлчилгээнд 30 бага багтаамжийн автобус нийт 930 автобус үйлчилнэ.
5.    Таксийн 15 аж ахуйн нэгжийн 668 такси үйлчилнэ. Хот орчмын чиглэлүүдэд ажиллах автобусны тоог нэмэгдүүлнэ. Ийнхүү сар шинээр нийтийн тээврийн үйлчилгээнд нийтдээ 1598 тээврийн хэрэгсэл ажиллуулна.

Захиалгат үйлчилгээ:

Уламжлал болсон захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Толгойт, 7 буудал, Шархад, Хужирбулан, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дарь эх, Дэнжийн мянга, 3,4-р хороолол гэсэн чиглэлүүдэд нийт  бага багтаамжийн 30 автобусаар үйлчлэх бөгөөд захиалгыг 32-63-52, 32-31-76, 93-12-62-87 дугаарын утсаар хүлээн авна.

Зорчигчдын үнэлгээ:

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 32-31-76, 32-63-52, 93-12-62-87 утсаар хүлээн авна гэж  Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Сар шинээр дуудлагаар үйлчлэх таксийн аж ахуйн нэгжүүдийн жагсаалт:

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших