Нууц мэдээллийн уурхай

Хойд Солонгос 200 тн эквивалентын бөмбөг 2 удаа дэлбэлжээ

Нийтэлсэн: 2012-02-07 09:07:51

Шведийн батлан хамгаалах судалгааны агентлагийн агаар мандалын судалгааны мэргэжилтэн Ларс-Эрик Де Гир Хойд Солонгос 2010 онд нууцаар цөмийн туршилт хийсэн гэж үзэж байна. Түүний үгээр бол хойд солонгосын гаралтай радионуклидийн илрэл үүнийг батлаж байгаа юм. Судлаачийн тайланг ирэх 4 дүгээр сард Science and Global Security сэтгүүлд нийтлэх юм байна.
Де Гир агаар мандал дахь радиоизотопын хэмжээг Өмнөд Солонгосын хяналтын станцын мэдээлэлтэй жилийн турш харьцуулж үзсэний дараа БНАСАУ 2010 оны 4, 5 дугаар сард 50-200 тонн тротилын эквиваленттай тэнцэх хүчтэй цөмийн туршилт газар доор 2 удаа хийсэн гэж дүгнэсэн аж.
Де Гир Хойд Солонгос цөмийн бөмбөгийн хүчээ нэмэгдүүлэхийг оролдож байгаа ба ураны дэлбэрэлтийн мөр үлдсэн нь таагүй мэдээ гэж үзэж байна. Уран-238-ыг халуун цөмийн дэлбэрэлт хийхэд ашигладаг юм байна.
Хойд Солонгосчууд 2006-2009 онуудад плутонийн, 2010 онд ураны бөмбөг туршсан бол тритиевийн бөмбөг турших л үлдээд байнгаа гэнэ. Энэ 3 нэгдлийг нийлүүлээд халуун цөмийн цэнэгтэй болно гэсэн үг юм байна.  Тэгээд зөөгч пуужингаа цэнэглэхэд хангалттай гэж бичжээ.

Mr.Tuulai NUUTS.MN

 

Газар зарна.

Нийт сэтгэгдэл: 1
  1. Roxanna /46.161.14.99/ 2018-11-01 08:31:33

    I liaetrlly jumped out of my chair and danced after reading this!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших