Нууц мэдээллийн уурхай

Та өөрийгөө Phelps-ийн эсрэг өрсөлдөж байгаагаар төсөөл...

Нийтэлсэн: 2012-02-03 13:43:48

 

Диана Ниад: “10–15 жилд үнэхээр ямар нэг зүйлд зориулагдсан хүн гарч ирдэг. Тэр бол үнэхээр усан сэлэхэд зориулагдсан хүн юм.”
Хэрвээ та баатар болж, Олимпийн түүхэн дэхь хамгийн их алтан медалийн эзэн Michael Phelps-с илүү гарахыг хүсвэл ямар ч саадыг даван гарах хэрэгтэй болно. Харин тэр бол чадсан. Бээжингийн олимпоос 8 алтан медаль хүртэж, АНУ-ын баатар болж, Олимпийн түүхэн дэхь хамгийн их алтан медальтай тамирчин болсон.

 

 

Түүнийг өсвөр насанд нь л дасгалжуулагчид алдар нэрийг олох нэгэн гэдгийг нь мэдсэн байна.  Phelps -ийг өсөж явах насанд нь л түүний бие хэвийнээс  илүү гэдэг нь харагдаж эхэлсэн нь биений дээд тал хамаагүй урт байсантай холбоотой гэнэ. “Түүнийг 193,04 см байх үед түүний биеийн дээд хэсэг 203,20 см-тай хүний биеийн дээд хэсэгтэй дүйцэхүйц урт байсан байна. Энэ нь түүнд дээд биеийн хэсэг илүү хүчтэй байх боломжийг олгож өгсөн. Харин хөл нь дөнгөж 177,8 см өндөртэй хүний хөлийн урттай адил байсан нь түүнийг хөлөөрөө сайн жийхэд нь их тусалдаг байх нь. Гэхдээ түүний хөл богино байсан Америкийн хэмжээгээр 14 буюу маш том хэмжээтэй. Усанд сэлэгчид өөрсдийн шагайгаа загасны сэрвээ мэтээр ашиглаж урагшлах хөдөлгөөнд ашигладаг бол энэ хөдөлгөөнийг Phelps мөн маш сайн хийдэг гэнэ. Шагай нь усыг хойноо үлдээх хөдөлгөөнийг хийдэг учир шагайны уян хатан байдал нь хурдан явахад маш их нөлөө үзүүлдэг. Тэгэхээр Phelps-г давах амархан. Шагайгаа сайн хөдөлгөх хэрэгтэй. Phelps үүнийг гайхалтай  сайн хийдэг. Яагаад гэвэл түүний шагай маш уян хатан бас том хөлтөй тул энэ нь түүнийг зөв зүг чигтээ явахад нь их тусалдаг юм гэж” дасгалжуулагч , олимпийн алтан медальт Клей Эванс хэлсэн байна.

 

 

Сэлж гарч ирсэний дараа тэрээр чихнээсээ сүүний хүчлийн хэмжилт хийлгүүлдэг ба энэ нь нилээд ядрах шалтгаан болдог юм байна. Гэтэл түүнээс сүүний хүчил бусад тамирчдаас хамаагүй бага ялгардаг ба энэ нь түүнийг хурдан ядаргаанаас гарахад нь тусалдаг гэж үздэг юм байна. Хүнд сүүний хүчил их ялгарах тусам хүний бие их булгардаг юм байна. Марк Спит нэг олимпоос 7 алтан медал хүртэж байсан, тэгвэл одоо Phelps-ээс бусад хүмүүс Phelps ийн 8 алтан медал авахыг хүлээж байна.

 

 

Тэрээр үд хүртэл унтаж, хоол ховдоглон иддэг. Өдөрт бараг 10000–12000 калори иддэг байна. Энэ бол жирийн хүмүүсийн иддэг калорын хэмжээнээс 4-5 дахин илүү байгаа юм.
Та өөрийгөө Phelps-ийн эсрэг өрсөлдөж байгаагаар төсөөлж чадах уу? Тэр үргэлж түрүүнд явдагаас бусад өрсөлдөгчид түүний нурууг л голдуу харж байна шүү дээ. 

 

 

NUUTS.mn™

Нийт сэтгэгдэл: 1
  1. Kerryn /46.161.14.99/ 2018-11-01 09:26:00

    I am forever indebted to you for this innfimatroo.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших