Нууц мэдээллийн уурхай

Г.Мөнхжаргал: Би сайхан мэдрэмжийг амлаж чадна

Нийтэлсэн: 2012-02-01 12:25:41

Тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Валентины захидал” романтик инээдмийн киноны ерөнхий продюссер Г.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Уран бүтээлийнхээ талаар яриагаа эхэлье. “Валентины захидал” уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна. Кино хэдий хэр хугацаанд бүтсэн бэ?
-Жил гаруй хугацаанд маш их завгүй ажиллалаа. МҮОНТ-ээр үзэгчдийн хүртээл болсон “Амьдралд тавтай морил” олон ангит кино эхэлснээс хойш миний амьдралын бүх цаг хугацаа зөвхөн кинонд зориулагдаж байна. “Валентины захидал” романтик инээдмийн кино төлөвлөсөн цаг хугацаа, зохиол бичигдэх, зураг авалт, монтаж гээд нийтдээ таван сар орчмын ажил боллоо. Одоо үзэгчдийн хүртээл болох гэж байгаад манай хамт олон баяртай байна.
-Сүүлийн үед манайд их олон кино хийгдэх боллоо. Танай кино яг юугаараа ялгарах вэ?
-Олон кино хийгдэж байна гэдэг чинь кино урлаг хөгжих сайн хэрэг юм. Ер нь хийж байна гэдэг чинь л хөгжиж байна гэсэн үг. Юм хийж байгаа хүмүүсийг зарим хүмүүс гоочлоод байдаг юм. Миний бодлоор олон хүмүүс хийж,  өрсөлдөж байж кино урлаг хөгжинө гэж боддог. Энэ бол зах зээлийн хууль. Манай киноны хувьд залуустаа гэр бүл хайр дурлалд хандах хандлагад үлгэр жишээ болохуйц үйл явдлыг уран сайхны мэдрэмжээр үзүүлэхийг зорьсон. Маш сайн жүжигчид, сайн найруулагч, хамт олны хүчээр манай кино мэргэжлийн төвшинд хийгдсэн гэдэгт би итгэлтэй байна.
-Ямар нэг давуу тал байгаа юу?
-Давуу тал бол мэдээж мэргэжлийн төвшинд үнэлэгдэх кино. Хамгийн том давуу тал бол анхны мюзикл хэсэгтэй кино болж байгаа юм. Маш сайн дууг манай хөгжмийн зохиолч Оки бичсэн. Энэ дашрамд Окидоо талархал илэрхийлмээр байна. Энэ дууны үг бүсгүйчүүдэд маань жаахан таагүй санагдаж магадгүй. Гэхдээ киног үзсэн хүмүүс ойлгоно гэж бодож байна.
-Та үзэгчдэд ямар нэг зүйл амлаж чадах уу?
-Хүмүүс театрт киног яах гэж үзэж байна вэ. Амралт чөлөө цагаараа, дурлалт хосууд гэх мэт сэдлээр кинонд явдаг. Тэдний ихэнх нь кино үзээд юу хүсч байна. Зүгээр л сайхан мэдрэмжийг л хүсдэг. Гол нь хүний сэтгэлд хүрэх. Айх инээх уурлах уярах гэх мэт хүний сэтгэл хөдлөлийг л дээд цэгт нь хүргэж чадвал энэ сайн уран бүтээл гэж дүгнэж болох юм. Тэрнээс тэд киноноос эрдэм мэдлэг эд хөрөнгө олох арга тактик сурдаггүй л болов уу. Тиймээс би ганцхан зүйлийг л амлаж чадна. Тэр нь сайхан мэдрэмж. Манай киног үзсэн хүн бүхэн сайхан мэдрэмжийг олж авна гэдэгт итгэлтэй байна. Дурласан гэр бүлтэй хүмүүс улам их хань ижлээ хайрлаж, дурлаагүй ганц бие хүмүүс дурлахыг маш ихээр хүснэ. Ийм л сайхан мэдрэмж.  Магадгүй таалагддаг охин, бүсгүйгээ манай кинонд уриад кино дууссаны дараа гэрт нь хүргэж өгөх замдаа түүнээсээ ямар нэгэн сайхан үг сонсоно гэдэгт итгэлтэй байна.
-Та Монголын кино урлагт гар бие оролцож яваа хүний хувьд цаашид манай кино урлаг ямар болно гэж боддог вэ.  Магадгүй мөрөөдөл?
-Учир зүггүй өвгөн ах нар шигээ ийм тийм болно гэж яриад яах вэ дээ. Гэхдээ нас залуу ч гэлээ би монгол хүний оюун ухаан, хүч чадалд итгэдэг учраас ирээдүйг сайхнаар л төсөөлдөг. Зах зээл жижиг хүн ам цөөнтэй болохоороо л манайд барууных шиг их зардал гаргаж кино бүтээхэд хэцүү байгаа юм. Тэрнээс Барууны хэмжээнд кино хийх чадвар манай залууст байгаа. Одоо гадаад зах зээлд бүтээл хийх хэрэгтэй. Тэр үе ойрхон байгаа.
-Та ер нь яагаад маркетингийн салбарт ажиллаж байгаад кино хийхээр болов. Ямар нэгэн хүсэл сонирхол уу,  эсвэл кино бизнес ашигтай харагдсан уу?
-Миний өвөг эцэг Монголын кино урлагийн тулгын чулууг тавилцаж явсан хүний нэг байсан юм. Би багадаа урлагт, кинонд хайртай л хүүхэд байсан болохоос урлагийн хүн болно гэж бодож байсангүй. Магадгүй өвөөгийн сүнс тэнгэрээс намайг залсан байх аа. Би хичээж байгаа. Мэдээж хүн л юм хойно амьдрах л гэж яваа болохоор хэнд ч мөнгө хэрэгтэй байлгүй яахав.  Шууд бизнес гэж энэ салбарт орсон бол би МҮОНТ-ээр 80 ангит кино хийж цацахгүй байсан болов уу.  Хүмүүс 80 ангит кино хийсэн гэхээр асар их мөнгө олсон гэж боддог юм. Яг үнэндээ үзэгчид телевизээрээ манай киног үзээд шууд бидэнд мөнгө төлдөггүй биз дээ. Ивээн тэтгэгчдийн хөрөнгө оруулалт бол шууд кино бүтээх зардалдаа л орно. Нэг иймэрхүү зүйлийг бас ойлгох л хэрэгтэй байх. Ер нь тэгээд яг юм гардаж хийж үзээгүй хүмүүс л юмны наад цаадахыг мэдэхгүй,  буруу зөрүү ярьдаг юм болов уу. Гэхдээ яах вэ дээ өөрөө өөртөө үнэнч л явбал боллоо.
-Миний бодлоор Монголын соёл урлагт төрөөс анхаарахгүй байгаа юм шиг санагддаг юм. Та юу гэж бодож байна?
-Зах зээлийн эдийн засагт амьдарч байгаагийн хувьд тухайн салбарынхан өөрөө өөрсдийгөө хөгжүүлэх нь зүйн ёсны хэрэг. Гэхдээ тухайн салбарт ажиллаж буй хүмүүст ажиллах таатай орчиныг л төрөөс бүрдүүлж өгөх нь үүрэг. Тухайлбал,  хууль эрх зүйн тал дээр татвараас бага зэрэг хөнгөлөх, ядаж НӨАТ-аас чөлөөлөөсэй гэж боддог юм. Асар олон тэрбумаар ашиг орлого олдог уул уурхай, уран бүтээлч  хоёр чинь өөр шүү дээ. Хамгийн гол нь уран бүтээл хийж байгаа хүмүүс чинь ихэнхдээ л уран бүтээлч сэтгэлгээгээр хандаж ашгийг голчилж харалгүй ажлаа хийдэг. Хэтэрхий сэтгэлээсээ хүмүүс гэж уран бүтээлчдийг л хэлнэ дээ.  Гаднаас хэдэн төгрөг орж ирээд тэрийгээ зардал болгоод л гаргана. Тэр бүр гарсан зардалдаа НӨАТ аваад байхгүй. Ингэхээр орж ирсэн мөнгөнийхөө 90 хувиар л ажлаа хийж байгаа юм. Үүнийг төр засаг маань анхаараасай гэж би хүсдэг юм.
-Валентины захидал кинонд нууц биш бол хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Нуугаад байх ч юу байхав. Гэхдээ миний хэдэн төгрөгөөр кино хийсэн нь бусдад нэг их сонин биш байх гэж бодож байна. Магадгүй сая доллараар бүтсэн кино хийвэл сенсаацилахад гэмгүй шүү.
-Танд эротик кино хийх сонирхол байдаг уу?
-Хууль эрх зүйн хувьд манайд хориотой зүйл. Мөнгө олъё гэвэл их л мөнгө олдог юм гэсэн. Гэхдээ би тийм зүйл хийхгүй ээ.
-Ингэхэд танай кинонд гурван мисс тоглосон гэсэн. Энэ тактик уу, эсвэл?
-Санаандгүй гэх нь ч юу юм. Лав л мисс тогловол хүн их үзнэ гэсэн сэдлээр хандаагүй. П.Шүүдэрцэцэг бол өмнө нь кинонд тоглож байсан туршлагатай чадварлаг охин. Б.Бадамцэцэг ч бас “Хэцүү анги” олон ангит киноны нэг дүрд тоглосон. Ер нь бол эдгээр охидууд яг л манай киноны дүр байсан болохоор найруулагч Ц.Баярсайхан, Б.Навчаа  бид нар ярилцаж байгаад сонгосон. Мөн жүжигчин Э.Ууганбаяр,  Б.Батзаяа,  Төрөө нарыг ч бас. Эдгээр жүжигчид бол үнэхээр сайн залуус, сайн жүжигчид. Хүн чанар гэдэг зүйлийг энэ хүмүүсээс л олж харна даа.
-Жүжигчин Навчаа энэхүү кинонд тоглох гэж турж байгаа гэсэн үнэн юм уу?
-Тэр хүнд хүмүүс их хайртай байдаг шүү. Байгаа байдал бүх зүйл нь өөрийн гэсэн донжтой Монголд нэг л байгаа жүжигчин бүсгүй. Магадгүй түүний махлаг биеийг үгүй  болохоос санаа нь зовоод хүмүүс сенсаацлаад байгаа болов уу. Турсан тураагүйг кинон дээрээс л харах байх даа. Навчаа манай киноны бас нэг гайхалтай дүрийг бүтээж байгаа.
-Ингэхэд яагаад “Валентины захидал” киног энэ сэдвийг барьж хийх болсон вэ?
-Найруулагч Баярсайхан бид хоёр ярилцаж байгаад зохиолын сэдвийг гаргасан.  Бид аз жаргалтай сайхан амьдрах гэж өдөр бүр ямар нэг зүйл хийж өглөөний нарнаас үдшийн бүрийг хүртэл ажилладаг. Магадгүй маш их мөнгө олох гэж хичээдэг. Хүн хүний аз жаргал өөр өөр байдаг болохоор хүссэн зүйлээ хийж амьдрахыг л аз жаргал гэх байх даа. Магадгүй ямар нэг зүйлд санаа зоволгүй амьдрахыг аз жаргал гэж энгийнээр хэлж болох л юм. Гэтэл хүний амьдралыг хамгийн аз жаргалтай болгодог нандин гэж нэрлэмээр хайр сэтгэлийг бид яагаад өөрөөсөө хол сэтгэж хэтэрхий муу зүйлд их цаг гаргаж амьдардагийн бол. Хамаг бүхний эхлэл болсон хайрын хүчээр амьдрал үргэлжилдэг оршин тогтонодоггүй гэж үү. Хайр сэтгэл байхгүй амьдрал бол асар удаанаар үхэхтэй адил хэмээн нэгэн суут хүний хэлсэн үг байдаг. Тиймээс хүмүүст жинхэнэ сайхан амьдралд амьдрах итгэл урам зориг өгч хайрын үнэ цэнийг харуулахыг бид зорьсон. Өнөөгийн бидний үеийн залуус гэр бүл төлөвлөх тал дээр жаахан хайнга ханддаг. Дөнгөж танилцангуутаа бие биенээ таних ч хугацаагүй хүүхэдтэй болоод л гэрлэхээс өөр замгүйд хүрлээ гээд хэсэг хугацаа өнгөрөөд салдаг. Эсвэл хойш тавиад л яваад байдаг. Энэ мэт хайр дурлал хэмээх зүйлд хэрхэн яаж хандах талаар уран сайхны аргаар харуулсан манай кино хүмүүст сайхан мэдрэмж жаахан ч болов гэгээхэн ухаарал өгнө гэдэгт би итгэлтэй байгаа юм.
-Зохиолчдын тухай яривал сонин байх болов уу?
-“Амьдралд тавтай морил” киноны зохиолыг бичсэн залуу зохиолч Ж.Оргил бичсэн. Ер нь кино зохиол тал дээр ид гарч байгаа залуу. Мөн залуу зохиолч, яруу найрагч М.Хангал гэдэг залуу энэ зохиол дээр хамт ажилласан. Хэдийгээр үндсэн санааг бид өгсөн ч гэсэн зохиолчид маань үнэхээр сайн ажилласан.

С.САРУУЛ NUUTS.MN

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших