Түвдэд зөвхөн хятадууд эрх чөлөөтэй зорчиж болно
Нийтэлсэн: 2012-01-26 09:32:02
Түвдийн автономит тойрогт өчигдөр болсон эмх замбараагүй байдлын улмаас 1 хүн алуулж, 15 хүн шархадсан тухай мэдээлж байна.
Цагдаагийн мэдээгээр хутга, бензин бүхий шилээр зэвсэглэсэн хүмүүс цагдаагийн хэсэг рүү дайрсны улмаас цагдаа нар гал нээж, 1 хүн алуулж 15 хүн шархадсан юм байна. Орон нутгийн захиргаанаас шархдсан хүмүүс эмнэлэгийн тусламж авч, эмх журам тогтсон гэж мэдээлжээ.
Түвдийн эрх чөлөө хөдөлгөөний мэдээллээр бол Түвдэд гадаадын жуулчид болон Түвдүүдийн хөдөлгөөнийг хаасан атлаа хятадууд чөлөөтэй зорчих эрхтэй нь үймээн гарах шалтгаан болсон юм байна.
Mr.Tuulai NUUTS.MN