Нууц мэдээллийн уурхай

Эрдэмтэд: Дэлхийг биологийн сүйрэлд хүргэх вирус гарган авчээ

Нийтэлсэн: 2012-01-10 08:35:56

Америкийн хэвлэлүүдэд эрдэмтэд хүн төрөлхтнийг биологийн сүйрэлд оруулахад бэлэн байна гэж бичиж байна. Голландад мэргэжилтнүүд шувууны томууны өдөөгч дээр туршилт хийх явцдаа олон зуун сая хүнийг устгаж чадах вирус гаргаж авсан байна. Энэ тухай The New York Times хэвлэлд вирусыг маш сайн хамгаалахгүй бол алан хядагчид хулгайлан авахыг оролдох болно гэж бичсэн байна. Дэлхийн хүн амд өндөр аюул учруулж болох тул шинжээчдийг нээлтийн тухайгаа дэлгэрэнгүй нийтлэхгүй байхыг Америкийн засгийн газар хүсчээ. The New York Times сонинд “Судалгааг Америкийн эрүүл мэндийн үндэсний институтын санхүүжилтээр Голландын Эрүүл мэндийн төвд хийсэн. Эрдэмтэд шувууны томууны нянг лабораторийн нөхцөлд мутацид оруулснаар 5 дахь үед агаар дуслын замаар дамждаг супер вирус гарган авсан” гэж бичсэн байна. Энэ шинжлэх ухааны нээлт түүхэнд байгаагүй арга хэмжээ авахад хүргэжээ. АНУ-ын Засгийн газрын дэргэдэх Био аюулгүй байдлын эрдэм шинжилгээний үндэсний зөвлөл шинжлэх ухааны томоохон сэтгүүлүүд Science болон Nature нарт хандан шинжлэх ухааны нээлтийн тодорхой зүйлийг нийтлэхгүй байхыг хүссэн. Учир нь алан хядагчид судалгааны тухай ойлголттой болсон тохиолдолд үхлийн аюултай вирусыг бүтээж, тараах боломжтой гэнэ.


Mr.Tuulai NUUTS.MN

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших