Нууц мэдээллийн уурхай

Дуучин Д.Ширмэнтуяа: Би мөнгө олох гэж уран бүтээл хийдэггүй, уран бүтээл хийх гэж өөрт байгаа мөнгөө зарцуулдаг

Нийтэлсэн: 2012-01-06 13:00:56

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Мөн гавъяат жүжигчин цолоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе
-  За баярлалаа. Хэдхэн хоногийн өмнө буюу Үндэсний эрх чөлөөний өдрөөр Монгол Улсын Гавъяат Жүжигчин гэх эрхэм сайхан цолыг хүртлээ. Их баяртай байгаа. Мөн энэ өдөр манай “Улаанбаатар” чуулга найруулагч Л.Эрдэнэбулган багшийн маань тавьсан Чин Ван Ханддоржийн “Ай нана” дуулалт жүжгийг тоглолоо. Учир нь анх Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийхээр Орос улсруу явж, туслалцаа хүсч байсан хүн бол Чин Ван Ханддорж гэж судлаачид тогтоосон байдаг юм билээ. Тиймээс энэ сайхан өдөр уг жүжгийг тоглох болсон.

 

 

- Нийт хичнээн уран бүтээлч оролцсон бэ? Драмын театрын жүжигчид ч харагдаж байсан?
- Энэхүү жүжигт маш олон уран бүтээлч оролцсон. Жишээлбэл манай “Улаанбаатар” чуулгын бүх уран бүтээлчдээс гадна УДЭТ-ын жүжигчин П.Цэрэндагва багш, Ц.Төмөрбаатар ах маань байна. Мөн ДБЭТ-ын гоцлол дуучин Р.Доржхорлоо, Булган аймгийн театраас бас уран бүтээлчид оролцсон. Түүнчлэн П.Цэрэндагва багш маань бас шавь нараа авчирч олны хэсэгт гаргасан.
- Та өөрийнхөө дүрийн талаар танилцуулахгүй юм?
- Энэ жүжгийн гол дүр буюу Ханддоржийн дүрд МУГЖ Түвшинтөгс, түүний гэргий Сэвжидмаа хатны дүрд би тоглосон. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Чин Ван Ханддорж гэдэг тэр хүн манай Булган нутгийн хүн. Би бас Булган нутгийн хүн. Тиймээс энэ дүрд тоглосондоо их баярлаж, билэгшээж байна даа. Мөн ийм мундаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллсандаа их баяртай байгаа. Бүгдээс нь суралцаж, их сайхан энерги авсан.
- Өмнө нь Чин Ван Ханддоржийн түүхэн кинонд бас танай аав Д.Амгаа заан тоглож байсан байх аа?
- Тийм ээ.  Энэ үнэхээр билэгшээлтэй сайхан юм болсоон. Миний аав тэр кинонд Хулгар Нацагийн дүрд тоглож байсан. Тэгээд би Сэвжидмаагийн дүрийг бүтээсэн.
- Та өмнө нь хэр олон дуулалт жүжигт тоглож байв?
- Би “Улаанбаатар” чуулгат орохоосоо өмнө ДБЭТеарт 14 жил ажилласан. Энэ хугацаандаа нилээд олон жүжигт тоглосоон. Гэхдээ энэ уран бүтээлд тоглосноор энэ сайхан хүмүүсээс их олон зүйл суралцсан.  Тайзан дээр гарах болгондоо өөрийгөө өөрчлөгдөж, ахиж дэвшиж байгааг мэдэрч байсан шүү.
- Та өмнө нь Ц.Түвшинтөгс гавъяаттай хамтарч ажиллаж байсан уу?
- За яг ингэж хамтарч ажиллаж байгаагүй юм байнаа. Зүгээр зарим нэг тоглолтын үеэр л тайзны ард тааралдаж хэд гурван үг сольдог байсан. Өнгөрсөн хавар “Улаанбаатар” чуулгат орсоноос хойш дотно танилцсан. Манай дарга бол урлагийн төлөө гэсэн агуу сэтгэлтэй, маш хүнлэг хүн байгаа юм. Үнэхээр энэ байгууллага дотор халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, уран бүтээлчиддээ гайхамшигтай сайхан үлгэр дууриалал үзүүлдэг мундаг уран бүтээлч л дээ.
- Таны хувьд тун удахгүй өөрийн бие даасан тоглолтоо бас хийх гэж байгаа гэсэн. Бэлтгэлээ хэр базааж байна?
- Тиймээ. Энэ сарын 18-ний өдөр УДБЭТеатрт өөрийн уран бүтээлийн цэнгүүнээ хийхээр төлөвлөөд байгаа. Ер нь бол би нэг жил болоод ч юм уу, хоёр жил болоод л тоглолтоо хийдэг л дээ. Энэ удаагийнхаа тоглолтыг “Бодол” гэж  нэрлэсэн.
- Таны хамгийн анхны уран бүтээл “Сэтгэлийн цагаан хун” дууг мэдэхгүй хүн ховор шүү дээ. Анх энэ дууг дуулах саналыг хэн тавьж байв?
- Тэр үед би хоёрдугаар курст сурдаг байсан юм. Манай сургуульд холимог хоор гэж хичээл ордог байлаа. Нэг өдөр энэ хичээлдээ ороод байж байтал гаднаас хөгжмийн зохиолч Ц.Чинзориг гуай, тэр үеийн Булганы театрийн дарга Дарим гэдэг хүнтэй орж ирдэг юм байна. Тэгээд Х.Галхүү багштай минь уулзаад “Нэг жүжгийн дуу дуулуулах гэсэн юм. Аятайхан дуулчих эмэгтэй хүүхэд байна уу” гэж асууваа. Тэгтэл Х.Галхүү багш биднийг харж байснаа “Энэ хүүхдээр дуулуул” гээд намайг заасан юм. Ингэж энэ дууг дуулах асар их аз завшаан тохиож байлаа. Тэгээд тэр үед Монголын Радиогоос өөр дуу бичлэгийн студи гэж байхгүй байсан. Өмнө нь Радиогийн Хаянхярваа гуайг их л ааштай, чанга хатуу хүн гээд сонсчихсон байсан болохоор загнуулдаг болов уу, яадаг бол гээд дотроо айгаад л байлаа. Тэгээд л өдөржин хүлээсний эцэст нэг юм дуугаа бичүүлдэг юм байнаа. Гэтэл өнөөх айж байсан хүн маань миний дуулахыг сонсоод л “За их сайхан дуучин төрөх нь дээ” гэж их таатай хэлж байсан юм. Тэр үед “Энэ хүн намайг ингэж хэллээ гэж үү” гээд маш их баярлаж байлаа. Ингэж л энэ дуу дуулагдаж байсан юм даа.
- Анх 19 настай байхдаа “Шилдэг дуу-Морин хуур” наадмын тэргүүн байрыг эзэлж байсан. Тэр үеэ эргэн дурсвал?
- Тиймээ. Тэр үед Д.Жаргалсайханы хөгжим, Баасанжавын шүлэг “Тэнгэрийн тамга” дууг дуулж байсан. Энэ дуугаараа тэргүүн байрыг нь эзэлсэн юм. Түүнээс хойш их олон уралдаанд орсон доо. Одоо ингээд оролцсон тэмцээн уралдааныхаа шагналуудыг харахаар ихэнх нь л тэргүүн байрын шагналууд байдаг юм. Тэгээд Багшийн сургуулийг төгсөөд СУИС-ын Уртын дуу дуулаачын ангид орсон юм. Гэтэл багш маань “Одоо чи наад ардын дуу, зохиолын дуугаа боль. Тэгж байж хоолой чинь сайхан сууна” гэдэг юм байна. Тэгэхээр нь л ёстой уртын дуунаас бусдыг нь таг зогсоогоод таван жил сурлаа даа. Ингээд төгсөнгүүтээ л уртын дуу дуулаачдын уралдаан болоосой, өөрийгөө хэр сайн дуучин болсоныг үзэх юмсан гээд л бодоод байлаа. Гэтэл “Залуу уртын дуучдын улсын уралдаан” болдог юм байнаа. Тэрэнд нь л ороод үзлээ дээ. Тэгсэн түрүүлчихдэг юм байна шүү. Тэгээд л өөрийгөө “за би ч бас гайгүй сурсан юм байна шүү” гэж бодож эхэлж байгаа юм л даа. Бас 2008 онд “Гавъяатын гараа” гэж улсын уралдаанд түрүүлээд төр засгаасаа “Алтан гадас” гэж хүндтэй шагнал хүртэж байлаа.

 

- Сүүлийн үед гарч ирж байгаа залуу уран бүтээлчдийн талаар хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг болж. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
- Одоо маш олон дуучин төрж л байна л даа. Бидний үед арай өөр байж. Одоо бол чанарыг мартаад, нэг дуу хийчихвэл би мөнгөтэй болно гэсэн ойлголтоор л уран бүтээл хийдэг болж л дээ. Ганц нэгхэн дуу дуулсан болчихоод л, энд тэнд очоод нөгөө ам барина гэдгээ хийгээд л. Тэгээд амьдаар дуул гэхээр өнгөө олохгүй солгойрдог. Тийм байж болохгүй л дээ. Тэгвэл энэ урлаг гэдэг юм чинь уруудаад л байна гэсэн үг. Уран бүтээлч хүн гэдэг мөнгө биш ард түмэндээ хүргэх сайхан уран бүтээл л боддог байх ёстой. Миний хувьд бол мөнгө олох гэж уран бүтээл хийдэггүй, уран бүтээл хийх гэж мөнгөө зарцуулдаг. Гэхдээ би тийм айхтар баян хүн биш л дээ, надад ямар нэгэн бизнес байхгүй. Гэсэн ч яахав би өөрөө өөрийнхөө уран бүтээлийг хийчих хэмжээний хөрөнгө, мөнгө байнаа, бас сайн ханийн хүч байна.
- Саяхан дэлхийн сонгодог “Аида” дуурь манайд тавьгдсан шүү дээ. Үүний дараа уг дуурьд Норовбанзадын нэрэмжит шагнал гардуулсан байсан?
- Тиймээ. Энэ их сайхан юм болсон шүү. Дэлхийн тэр агуу том дуурь манай улсад тоглогдож, дээрээс нь Монголдоо Нобелийн шагналтай дүйцэхүйц тэр том шагналыг хүртсэн нь их сайхан юм шүү. Энэ шагналыг “Аида” дуурь, МУАЖ Ч.Батсайхан ахад өгсөн байсан. Мөн Д.Оюунцэцэг гэж хөгжим судлаачид өгсөн байсан.  Үүнийг бол би үнэхээр нүдээ олсон шагнал гэж бодож байгаа. Олон ч хүн тэгж бодож байгаа байх. Гэтэл энэ шагнал гардуулах ёслол болсоноос хоёрхон хоногийн дараа нэг сонин дээр их муухайгаар шүүмжилж бичсэн байсан л даа. Би бүр тэр бичсэн хүнийг нь гайхаад байгаа юм. Өөрөө юу хийсэн болоод, тэр олон хүний сэтгэлээ шингээж хийж бүтээсэн зүйлийг тэгж шүүмжилж байгаа юм бэ гэж. “Аида” дуурийг дэлхий даяараа мэднэ. Гадны баячууд өөр оронд “Аида” тоглогдоход хүртэл нисч очиж үздэг. Тийм сонгодог, дуурь манай улсад тоглогдчихоод байхад яагаад тэр шагналыг авах ёсгүй гэж. Насаараа хөдөлмөрлөсөн Д.Оюунцэцэг гэдэг хүн яагаад авахгүй гэж, морин хуурыг насаараа тоглож, дэлхийн тавцанд гаргасан Ардын жүжигчин Ч.Батсайхан гэдэг хүн яагаад авахгүй гэж. Энийг би бүр үнэхээр ойлгохгүй байгаа юм. Хийж бүтээж байгаа нэгнээ дээш нь биш доош нь татахыг боддог тийм сөрөг тал манай нийгэмд байгаад байгаа юм.
- Та Дуурийн дуучин Ө.Уянгатай “Ижий улирал” гэдэг дуу дуулж байсан. Та хоёрыг хамтарч дуулах саналыг хэн гаргасан бэ?
- Би анх Ө.Уянгад санал тавьсан юм. Манай Ө.Уянга чинь ДБЭТ-ын урдаа барьдаг сафрон хоолойтой хүн шүү дээ. Тэрнээс гадна маш дайчин, уран бүтээлч сэтгэлгээтэй хүн. Тэгээд энэ дуун дээр угаасаа тэс өөр хоёр эмэгтэй хоолой хэрэгтэй байсан. Тиймээс би Ө.Уянгад санал тавьсан. Энэ уран бүтээл хүмүүст их таалагдсан юм шиг байгаа юм.
- Ярилцсанд баярлалаа. Танд аз жаргал хүсэе
- За чамд ч гэсэн баярлалаа. Сайхан баярлаарай
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Morrie /46.161.14.99/ 2018-11-01 11:58:39

    Thank God! Soemone with brains speaks!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших