Нууц мэдээллийн уурхай

Малчин монгол эмэгтэй цөлжилтийн сүүдрийг дэлхийд дуулгалаа

Нийтэлсэн: 2025-12-25 07:49:13

 

 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Хэрэгжилтийг хянах хорооны 23 дугаар хурлын (CRIC) албан ёсны нээлтийн арга хэмжээний хүрээнд эхний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа

Тус хуралд Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад, Бүгд Найрамдах Панама Улсын Байгаль орчны сайд Хуан Карлос Наварро, Талуудын 16 дугаар бага хурлын даргалагч улсыг төлөөлөн Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, хөдөө аж ахуй, усны дэд сайд Осама Факиха8 мөн Монгол Улсыг төлөөлөн Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх нар оролцож мэдээлэл өглөө.

Энэ үеэр оролцогчид цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл дэлхий дахинд эрчимжиж буй энэ үед олон улсын байгаль орчны бодлого дараах гол чиглэлд төвлөрч байгааг онцлон дурдав. Үүнд: экосистемийн сэргээн засварлалт, тогтвортой газар ашиглалт, уур амьсгалын эрсдэлийн бууралтыг дэмжих санхүүжилтийн шинэ механизмууд, усны хүртээмж ба уур амьсгалын тэсвэртэй байдал, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хандлага зэрэг багтаж байна. Эдгээр чиг хандлага нь цөлжилтөөс сэргийлэх, экосистемийн доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн хүчин чармайлтын салшгүй хэсэг болж буйг тэмдэглэлээ.

Оролцогчид Конвенцын мандатын хүрээнд олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудлууд, ирээдүй хойч үеийн тогтвортой хөгжил, дэлхийн экологийн тэнцвэрийг хадгалах чухал зорилтуудын талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

Манай төлөөлөгчдийн хувьд Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажлын явц, хүлээгдэж буй гол үр дүн, тус бага хурлын олон улсын ач холбогдлын талаар танилцуулга хийж, цөлжилттэй тэмцэх дэлхийн хамтын үйлсэд Монгол Улс идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Хэрэгжилтийг хянах хорооны 23 дугаар хурлын (CRIC 23) тавдугаар нэгдсэн хуралдааны онцгой нэгэн зочин, Монголын малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл Б.Орхон байлаа.

Тэрбээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин бөгөөд нүүдлийн мал аж ахуйд цөлжилт, усны хомсдол, бэлчээрийн доройтол амьдралд нь хэрхэн тусаж, ямар бэрхшээл, хүндрэл үүсэж байгаа талаар “Тогтвортой газрын менежментийн төлөө уугуул эмэгтэйчүүдийн манлайлал ба дэлхийг үзэх үзэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ярьж, монгол малчдын дуу хоолойг талуудад хүргэлээ.

Хүн төрөлхтний усны хэрэглээний өсөлтийн хурдыг байгалийн нөхөн сэргэх чадвар дийлэхгүй сөхөрч байна. Дэлхийн уур амьсгал улам бүр хувьсан өөрчлөгдөж, үйлдвэрлэл, хотжилт хөгжиж тэлэхийн хэрээр экологийн тэнцвэрт байдал алдагдсаар байгаа. Төв Азийн хувьд хамгийн томд тоооцогдох экологийн доройтол Монгол оронд бодитоор үүссэн бөгөөд нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнөөр усны хомсдолд орж эхэлсэн. Хамгийн гол нь цөлжилтийн сүүдэр, газрын доройтол, усны хомсдолын хамгийн эхний бөгөөд хамгийн том хохирогч нь манай малчид байдаг юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших