Нууц мэдээллийн уурхай

"Адуучин" тэмцээнд 35 тамирчин өрсөлдөж байна

Нийтэлсэн: 2025-08-28 00:53:35

 2025.08.25

“Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль” гурав дахь өдрөө болж байгаа бөгөөд үндэсний спортын отгон төрөл болох адуучин тэмцээнд 19 аймаг, есөн дүүргийн нийт 35 тамирчин оролцож байна. Энэ жилийн тэмцээний хамгийн ахмад (50 настай) нь Багануур дүүргийн адуучин н.Энхтөр юм. Адуучид уурга, ташуур шүүрэх, эмнэг булигуулах, морьтой уургалах, явган бугуйлдах гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж буй.

Өнгөрсөн жилийн тус тэмцээнд Багануур дүүргийн адуучин Б.Бямбасүрэн түрүүлж байсан бол энэ жилийн тэмцээнд улсын аварга цолтой гурав, аймгийн аварга цолтой арав орчим адуучин өрсөлдөж байна. Монголын адуучдын холбоо энэ жилээс чансаа олгох тэмцээн, өсвөр үеийнхний УАШТ-ийг анхлан зохион байгуулсан бол удахгүй ахмадын УАШТ-ийг зохион байгуулах юм.

Адуучин тэмцээн “Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль”-д дөрөв дэх удаагаа багтаж байгаа ба адуучин тэмцээнийг 2013 оноос анхлан зохион байгуулж, 21 аймгийн 220 гаруй суманд үйл ажиллагаагаа явуулж байна.
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших