Нууц мэдээллийн уурхай

“Соёлын контент бүтээх, бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Нийтэлсэн: 2025-08-28 00:01:32

 2025.08.24

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Азийн соёлын төвтэй хамтран “Монгол Улсын соёлын үнэт зүйлсийн дижитал удирдлагын системийг бүтээх, соёлын контент бүтээх чадавх бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх хэлэлцээрийн протоколд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Азийн соёлын төвийн Ерөнхийлөгч Ким Сангүг нар гарын үсэг зурлаа.

Энэхүү төслийн хүрээнд цахим архив хөгжүүлэх, соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлэх, музейн үзмэр, эд өлгийн зүйлсээр дижитал үзэсгэлэн, контент хөгжүүлэх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх хөтөлбөр зэрэг ажлуудыг ССАЖЗЯ-ны харьяа Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний музей болон Монголын Үндэсний номын санд төвлөрч хэрэгжүүлнэ.

Уг төслийг хэрэгжүүлснээр соёлын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх дижитал систем хөгжүүлэхийн зэрэгцээ, Монгол Улсад соёлын төвийн нөөцийн цахим удирдлагын систем бий болгох замаар галерей, номын сан, архив, музейн тогтолцооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Дашрамд дурдахад Азийн соёлын төвтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Азийн Сторитэллинг хорооны 17 дахь удаагийн хурлыг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан юм. Уг хороо нь 2009 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Ази соёлын төвийн санаачилгаар Төв Азийн орнуудын (Казахстан, Киргиз, Узбекистан, Туркменистан, Тажикистан) соёлын яамдтай хамтран байгуулагдсан бол Азербайжан, Монгол Улс 2022 онд гишүүнээр элссэн.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших