Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Куанг Нгай мужийн Ардын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2024-09-10 02:43:54

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр БНСВУ-ын Куанг Нгай мужийн Ардын зөвлөлийн Байнгын дэд дарга Нгуен Гао Фук тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Куанг Нгай муж нь 5000 км/кв нутаг дэвсгэртэй 1.3 сая хүн амтай. Аж үйлдвэрлэл хөгжсөн муж юм. Мужийн эдийн засагт газрын тосны олборлолт ихээхэн жин дардаг бол, ХАА- н салбараас 17 хувийг нь бүрдүүлдэг.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан уулзалтын эхэнд Монгол, Вьетнам улс нь олон жилийн найрсаг, дотно харилцаатай бөгөөд энэ нь хоёр орны ард түмний хоорондын чин сэтгэлийн найрсаг харилцаа болж чадсаныг онцоллоо.

Мөн Монгол, Вьетнам хоёр орон олон салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжтой. Монголын эдийн засгийн суурь, тулгуур салбар нь хөдөө аж ахуй, уул уурхайн олборлолт экспорт байдаг бол сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг идэвхтэй хөгжүүлж байгааг танилцуулав. Тиймээс “Аялал жуулчлалын” хэмээгддэг Вьетнам оронтой энэ салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг хэллээ. Түүнчлэн оюутан солилцоо, мэргэжилтэн бэлтгэх зэрэг хөгжлийн гол суурь болсон хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллах сонирхолтойг танилцуулж, Улаанбаатар хот, Куанг Нгай мужийн харилцааг хөгжүүлэхэд бүх талаар дэмжихээ илэрхийлэв.

Нгуен Гао Фук хэлэхдээ Монгол орон нь өвөрмөц уур амьсгалтай, үзэсгэлэнтэй байгальтай орон учир аялал жуулчлалын салбар хөгжих бүрэн боломжтой. Вьетнамчууд Австрали...зэрэг орнууд руу олноор аялдаг байсан бол одоо өвөрмөц соёлтой, байгаль дэлхийдээ ойр хийгээд ээлтэй ахуйтай оронд очиж үзэхийг сонирхох болсон. Тиймээс Монгол оронд аялах Вьетнам иргэдийн тоо өссөн. Цаашид иргэд хоорондын найрсаг харилцаа эдийн засаг, нийгмийн олон салбарын хөгжлийн гүүр болно гэдэгт итгэлтэй байна гэв.Мөн барилга, машин механизм зэрэг салбарт Вьетнамаас ажиллах хүч нийлүүлэх чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийллээ.

БНСВУ-ын Куанг Нгай мужийн Ардын зөвлөлийн хурал нь 55 төлөөлөгчтэй. Байнгын 1 хороо, Ажлын 4 хороотой бөгөөд мужийн хөгжлийн бүх бодлогыг эдгээр хороогоор тодорхойлдог байна. 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн 13, 14, 15-р хороо иж бүрэн камержжээ
Нийтэлсэн: 2024-09-17 02:17:15

 

Баянгол дүүргийн цагдаагийн газраас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи, санаачлага гарган

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Нийтэлсэн: 2024-09-10 08:39:16

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын Дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн И ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Налайх, Багахангай, Багануур дүүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор туулах чадвар сайтай техникийг олголоо
Нийтэлсэн: 2024-09-10 02:40:58

 

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Налайх, Багахангай, Багануур, дүүрэгт K4 Enduro загварын туулах чадвар сайтай мотоцикль хүлээлгэн өглөө

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадам боллоо
Нийтэлсэн: 2024-09-10 02:38:35

 

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сөүл хотын ИТХ-ын дэд даргыг төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2024-09-10 02:36:46

 

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дэд дарга

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Бээжин хотын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Хуныг хүлээн авч уулзав
Нийтэлсэн: 2024-09-10 02:34:42

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан БНХАУ-ын Бээжин хотын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Хун болон тус зөвлөлийн Нийгэм, хууль зүйн хорооны дэд дарга Ли Фүин, Судалгааны

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Батбаясгалан: Бид хотуудтай шинэ түвшинд, илүү өргөн хүрээнд хамтран ажиллахыг зорисоор байх болно
Нийтэлсэн: 2024-09-10 02:32:17

 

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт Улаанбаатар хотод боллоо. Чуулга уулзалтад 5 улсын 10 хотын олон улс дотоодын байгууллагуудын 230 гаруй зочид төлөөлөгч оролцсон юм. Энэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлав
Нийтэлсэн: 2024-09-10 02:29:36

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаанаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэв. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн хүрээнд

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна
Нийтэлсэн: 2024-09-10 02:27:19

 

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн захиргааны 133 албан хаагч тангаргаа өргөлөө
Нийтэлсэн: 2024-09-10 02:24:49

 

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 205-р тогтоолоор “Төрийн албаны өдөр”-ийг жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдөр байхаар тогтоосон. Энэхүү өдөрийг

Сэтгэгдэл бичих Цааш унших