Нууц мэдээллийн уурхай

Ойн цэвэрлэгээгээг 4809м3 талбайд хийнэ

Нийтэлсэн: 2024-06-28 13:10:50

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар нийслэлийн нутаг дэвсгэрт энэ онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлах  талаар танилцууллаа. Танилцуулгыг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван хийв.  “Ногоон бүсийн ойн сангийн эрүүл ахуйн орчныг сайжруулах, модны өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор ойн арчилгааны огтлолыг 10 га талбайд, хортон шавжид нэрвэгдэн цаашид сэргэн ургах чадваргүй болсон хатсан мод бүхий цэвэрлэгээний огтлолыг 24 га талбайд, 190 га талбайд унанги  модод, гишүү мөчрийг цэвэрлэн ойн төлөв байдлыг дээшлүүлэх, ой дахь шатах материалын хуримтлалыг багасгах арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг Р.Энхтайван танилцуулсан юм.  

Ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээгээр нийт 4809м3 хэрэглээний болон түлшний модыг бэлтгэж, ногоон бүсэд оршин суугч айл өрхийн түлшний хэрэгцээг хангахаар төлөвлөсөн байна. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр ойн экологийн төлөв байдал сайжирч ойн түймэр, хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх юм. Түүнчлэн ойгоос хэрэглээний болон түлээний мод бэлтгэсний төлбөрийн орлого 30.7 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ. 

Нийслэлийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох талаар танилцууллаа 

Нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа. 

Хамгаалалтын бүсийн саналын тухайд Туул голын тэжээгдлийн дотоод муж болох Баянгол, Сэлбэ, Улиастай голуудын урсац бүрэлдэх эхийн салбар голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтооно. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 50-р тогтоолоор батлагдсан усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсийг 23104.0 га, энгийн хамгаалалтын бүсийг  37585.9 га хэмжээтэй байхаар санал боловсруулжээ. 

Усны сан бүхий онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг голын голдирол, татмын хэмжээгээр 343 байршилд тодруулж, боловсруулалтын ажлуудыг хийсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бааст нэртэй усан сан бүхий газар бүртгэгдээгүй, Төв цэвэрлэх байгууламжийн ус гаргалгааны сувагт усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоосон байна. Иймд уг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хээрийн судалгаа хийж, ус гаргалгааны сувгийн хамгаалалтын бүс тогтоох ажлын хүрээнд хамгаалалтад авах саналтай байгаа талаар тус тус танилцуулсан юм. Цаашид усан сан бүхий газарт цэнгэг усны орд, рашаан булгийг тусгай хамгаалалтад авах, хамгаалалтын бүсэд оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах аж. 

Товчхон: 

  • Нийслэлийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын  нийгмийн баталгааг хангах зорилгоор түрээслээд өмчлүүлэх орон сууцад хамруулах журмын төслийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцууллаа. 

  • Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог баталлаа.  Үүнд:
  • Баянгол 10
  • Баянзүрх 10
  • Сүхбаатар 10
  • Сонгинохайрхан 8
  • Чингэлтэй 8
  • Хан-Уул 10
  • Налайх 8
  • Багануур 8
  • Багахангай 4 буюу нийслэлийн хэмжээнд 76 байхаар танилцууллаа.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших