Нууц мэдээллийн уурхай

Баруун бүсийн хамгийн содон бие даан нэр дэвшигч А.Санжмятав

Нийтэлсэн: 2024-06-26 02:53:22

  ХАМГИЙН СОДОН НЭР ДЭВШИГЧ

 
“Дугуйтай өрсөлдөгч” нэрээр сонгогчдод шинээр танил болсон нэр дэвшигч Баруун бүсэд өрсөлдөж байна. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа унадаг дугуйгаар эхэлж, энэ байдлаа сонгууль дуустал голлож үргэлжлүүлэхээр шийджээ. Хүч тэнцвэргүй өрсөлдөөнд нисдэг тэрэг, олон жийп, том багтай намуудын сурталчилгааны дэргэдүүр “дугуйтай өрсөлдөгч” ганцаар явсаар уулзсаар, олон мянган км-nau мятралгүй туулжээ. Бие даан нэр дэвшигч Адьяабалжирийн Санжмятав “жирийн хүн сонгогдох боломжгүй мэт тэнцвэргүй сонгуульд бууж өгөхгүй, зориуд эрсдэлтэй өрсөлдөх замыг сонголоо. Жирийн иргэнд сонгогдох боломж гарах ёстой. Боломжгүй мэт нөхцлийг сөрж явна. Тэсэж тэвчихийн аргагүй сүрэг бүлгүүд улс орныг зайдагнаж унагасаар удлаа. Тиймээс өөрийн зориг, золиос, нэр төрийг эрсдэлд оруулан зүтгэж байна, үүнийгээ цөхрөлтгүй үргэжлүүлнэ” гэж ярьжээ. Тэрбээр одоо цөөн нөхдийн хамт 4000 км явж, 20 шахам хот суурингаар орж хэсэгчилсэн уулзалтууд хийжээ.    
“Хамгийн том нутагтай 4 аймагт явж байна, сонгогчиддоо бүрэн хүрч боломжгүй нь ойлгомжтой. Зөвхөн том нам, хөрөнгөн этгээд, олны танил хүмүүст зориулсан сонгууль болж байна. Жирийн хүнд төрд зүтгэх орон зай алга. Сонгуульд бие даагчийг шоовдор ганцаардмал, өрөвдөм мэт ойлгуулдаг болсоор удлаа!. Гэвч зориуд бид зүтгэж, олон түмэнд энэ дохио санамжыг хүргэхээр тэмцэж байгаа” гэж түүний нөхөд ярьжээ.  
Унадаг дугуйгаар аялаж нийгмийн сүлжээгээр өөрийгөө сонирхолтойгоор таниулж, зорилгоо хуваалцаж буй түүний энгийн арга нь хүмүүст таалагдаж, одоо хоёр сая хүн түүний сурталчилгааг үзэж, дэмжээд байгаа ажээ. Энэ нь сонгуулийн цөөн хоногт сонгогчдод хүрэх хувь хүний дээд амжилт болоод байгаа ажээ.
“Цөхөрсөн итгэлд гэрэл асаана” уриатай түүний сонгуулийн аялал үргэлжилсээр... Бие даагч Адьяабазарын Санжмятав нь МУИС-ын багш, боловсролын ухааны доктор бөгөөд УИХ-ын II тойрогт Завхан, Увс, Ховд, Говь-алтай аймгийн тойрогт бие даан нэр дэвшсэн, уул, дугуйн спортын тамирчин хүн юм байна. Энэ удаагийн сонгуулийн хамгийн содон, энгийн шударга нэр дэвшигч гэж хүмүүс ярилцаж байна.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших