Нууц мэдээллийн уурхай

Эрхүү мужийн ИТХ-ын дарга Ведерников Александр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

ОХУ-ын Эрхүү мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ведерников Александр тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан айлчлал хийж байна. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Эрхүү мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.   

Эрхүү мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь олон намын төлөөллөөс бүрддэг. Энэ үзүүлэлтээрээ Холбооны улсын хэмжээнд дээгүүр эрэмбэлэгддэг бөгөөд асуудалд олон ургальч үзлээр хандах бололцоог олгодог гэдгийг ноён Ведерников Александр тодотголоо. Мөн тэрбээр Эрхүү мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэвшүүлж буй нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны санаачилгыг Нийслэлийн ИТХ-аас дэмжихийг хүссэн юм. Түүнчлэн хоёр орны залуучууд хоорондын хөтөлбөрийг дэмжиж ажиллахыг хүсэв. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хөрш зэргэлдээ бүс нутаг, хотууд хоорондын хамтын ажиллагааны чухлыг онцлоод Эрхүү мужийн ИТХ-ын даргын санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны дарга М.Халиунбат, төлөөлөгч Г.Гангамөрөн, Б.Энхбаяр болон Ажлын албаны бусад албан хаагчид байлцлаа.
     

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших