Нууц мэдээллийн уурхай

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав

Нийтэлсэн: 2024-04-12 05:26:47

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн шинжлэх ухаан, технологийн өргөн хамтын ажиллагаатай. 2014 оноос эхэлсэн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд нийт таван төгсөлтөөр олон залуусыг сургасан бөгөөд тэдний 19 нь тус дүүрэг дэх ААН-үүдэд үлдэж ажилласан байна.

Тус дүүргийн дарга Морисава Киокото Монгол залуусыг суралцуулж, мэргэшүүлэхдээ мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнийг бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн айлчлалын хүрээнд дээрх харилцаа улам өргөжин, тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Харин Шинагава дүүргийн ИТХ-ын хувьд нийт 40 төлөөлөгчтэй. Дүүргийн иргэд, аж ахуйн нэгжийн нийтлэг ашиг сонирхлыг дэмжсэн бодлогын шийдвэрийг гаргах, тэр тусмаа Шинагавад буй жижиг дунд үйлдвэрүүд, гарааны компаниудын үйл ажиллагааг дэмжих, бойжуулах чиглэлээр тусгай бодлого хэрэгжүүлэн ажилладаг гэдгийг Шинагава дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи тодотголоо. 

TBM LIMEX: Хуванцрыг ангилах, дахин боловсруулах үйлдвэрийг нийслэлд байгуулах сонирхлоо илэрхийлэв 

Ж.Батбаясгалан тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн мөн Канагава мужийн Кавасаки хот дахь орчин үеийн технологи бүхий хог дахин боловсруулах үйлдвэр, TBM LIMEX компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэр нь жилд 40 мянган тонн хуванцрын хаягдлыг цуглуулж, 24 мянган тонныг нь дахин боловсруулах хүчин чадалтай. Нэг цагт 4 тонн хог хаягдлыг ангилан ялгадаг үйлдвэрийн бүх процесс бүрэн автомажсан бөгөөд 24 цаг тасралтгүй ажилладаг. Хог хаягдлаа ялгах, дахивар болон ангилах нь амьдралынх нь өдөр тутмын хэмнэл, соёлын салшгүй нэгэн хэсэг болсон Япон улсад энэ төрлийн үйлдвэрээ бодлогоор дэмждэг бөгөөд үйлдвэрийнхээ ноу хоуг Монгол Улсад нэвтрүүлэх, хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ үйлдвэрийн удирдлага хэлж байлаа. 

Мөн тус компани цаасны үйлдвэрлэлд “хувьсгал” авчирсан LIMEX-ийн салбар үйлдвэртэй. Ойг хамгаалах, усны хэрэглээг багасгах зорилгоор шохойн чулуунаас цаас гаргаж авсан гэсэн үг. Шохойн чулууны давуу тал нь хаа сайгүй байдаг хэмээн тус компанийн төлөөлөл онцолж байлаа. Тодруулбал шохойн чулууг полиэтилентэй хольж гаргасан цаасаа “LIMEX” гэж нэрлэжээ. Энэ цаас хөнгөн, хямд, усанд нордоггүй, чанартай, дахин боловсруулах боломжтой гэх мэт давуу талуудтай аж. 2030 он гэхэд энэ цаасны хэрэглээ хоёр дахин өснө гэж үйлдвэрлэгчид нь үзэж байна.“LIMEX” цаасны тухайд модноос гаргаж авдаг цаасыг ирээдүйд бүрэн орлоод зогсохгүй машин, хувцас, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрт ашиглах материал болох аж. Яг энэ төрлийн бизнесээрээ Япон Улс нь АНУ-д 40 гаруй муж, хотуудад 200 гаруй патент бүртгүүлээд байгаагаа энэ үеэр танилцуулсан юм. Япон даяар 10 мянга орчим компани өдөр тутмын үйл ажиллагаандаа LIMEX материалыг ашиглаж хийсэн цаас болон бусад зүйлсийг хэрэглэж байгааг тэрбээр тодотголоо. 

Улмаар нийслэлд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйлдвэр байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн уламжилсан юм. Нийслэлийн ИТХ-ын даргад хандан энэ талаар бодлогын хувьд дэмжиж ажиллахыг мөн хүслээ.

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших