Нууц мэдээллийн уурхай

БНАЛАУ-ын Вьентьян хотын ИТХ-ын дэд дарга Ламфой Сиахкачанх Улаанбаатар хотод айлчилж байна

Нийтэлсэн: 2024-04-11 10:20:47

 

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ламфой Сиахкачанх тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Вьентьян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс, БНАЛАУ-ын нийслэл хотуудын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хоёр хотын хамтын ажиллагаа, тэр тусмаа уламжлалт ёс заншил, соёл, боловсролын салбарт иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, танин мэдэхэд хурлын байгууллагууд гүүр болон ажиллах нь чухлыг онцлов.

 

 

 

Вьентьян хотын ИТХ нь 41 төлөөлөгчтэй бөгөөд нийслэлийнхээ хөгжлийн бодлого, тулгамдсан асуудлын талаар хамтын шийдвэр гаргадаг. 3800 км/кв газар нутагтай Вьентьян хот нь хүн ам ихтэй. Ойрын үед коронавируст цар тахал болон олон улс, бүс нутгийн өмнө тулгамдсан ээдрээт нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн сорилт бэрхшээлийг давж байгаа талаар дэд дарга Ламфой Сиахкачанх уулзалтын үеэр хэлсэн юм. Улмаар олон улсын болон бүс нутгийн ИТХ-тай хамтын ажиллагаагаа сайжруулан ажиллахыг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотод хийж буй ажлын айлчлалаар талууд харилцан туршлага солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг тодотгов.

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд тус улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан мөн манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Хоёр орны харилцаа бүх түвшиндээ ийнхүү гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцлоод, хатагтай Ламфой Сиахкачанх болон дагалдан яваа төлөөлөгчдийн манай хотод хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүслээ. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дахь намуудын бүлгийн дарга болох Д.Ихбаяр, Б.Эрдэнэсүх, Д.Гантулга, төлөөлөгч Л.Ариунтуяа, Д.Энхтуяа, Г.Гангөмөрөн болов.Хурлын Ажлын албаны удирдлагууд байлцлаа.

 

 

 

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших